ЗӨӨЛӨН ХОТ ФЕСТИВАЛЬ БОЛНО

 

Хот төлөвлөлт, зохион байгуулалт болон хотоо илүү сайхан болгоход мэргэжилтнүүдийн төдийгүй иргэдийн ойлголт мэдлэгийг дээшлүүлэх, олон улсын сайн туршлага, мэдлэгийг түгээх зорилготой “ЗӨӨЛӨН ХОТ” фестивалийг Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам, 20 минутын хот Үндэсний хороотой хамтран “Мэгүүн медиа” ХХК хариуцан зохион байгуулах гэж байна. Тус фестиваль нь 04 сарын 19-ний Бямба гаригт Соёлын төв өргөөнд 10:00-18:00 цагийн хооронд болох юм. 

 Фестиваль нь үндсэн илтгэл болон үзэсгэлэнгийн танхим, оролцогч болон хамтрагч байгууллагуудын танилцуулах бүхээгтэй хэсэг зэргээс бүрдэх ба хоттой холбоотой сонирхолтой 15 сэдвийн хүрээнд мэдлэг, туршлага хуваалцах илтгэлүүд болон Улаанбаатар хотын онцлох, сонирхолтой хэсгүүд, олон нийтийн сайн туршлагыг хуваалцах видео контентуудыг хуваалцах юм. 

Дани улсын архитектор, хүнд ээлтэй хот төлөвлөлтийн дэлхийн нэрт мэргэжилтэн Ян Гейлийн (Jan Gehl) шавь, дэлхийн олон том хотуудын төлөвлөгчөөр ажилласан нэрт архитектор Дэвид Сим  тус фестивалийн зохион байгуулагчдын урилгаар Монгол Улсад айлчилж "ЗӨӨЛӨН ХОТ" сэдвээр хот төлөвлөлтийн мэргэжилтнүүд, төсөл хөгжүүлэгчид төдийгүй иргэдэд туршлага, мэдлэгээсээ хуваалцаж, лекц уншин, фестивальд оролцоно.

 “Зөөлөн хот” фестивалийн хамтрагчаар “20 минутын хот” Үндэсний хороо, Хот байгуулалт Барилга,орон сууцжуулалтын яам ажиллаж байгаа бөгөөд олон нийтийн оролцоо, санаачлагыг дэмжиж ажилладаг судлаачид, бизнесийн байгууллагууд оролцож байгаагаараа онцлог юм. 


Сэтгэгдэл байхгүй байна

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.
Шинэ мэдээ
Их уншсан