ХББОС-ЫН САЙД Ж.БАТСУУРЬ “ТОСК” ТӨХХК-ИЙН ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТӨСЛИЙН ТАЛБАЙД АЖИЛЛАЛАА

Монгол Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөр, “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд нийслэлийн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт хэрэгжүүлж буй “Солонго-1”, “Солонго-2”, “Залуус-1”, “Эко Яармаг” орон сууцны хороолол барих төслүүдийн ажлын явцтай УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан, ХББОС-ын сайд Ж.Батсуурь, ХБОСБЗГ-ын дарга Ц.Адъяабаатар, ББМБЗГ-ын Барилгын материалын хэлтсийн дарга Д.Батзориг, нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин нар газар дээр нь очиж, танилцлаа.

Төслийн хэрэгжилтийг танилцуулах үйл ажиллагаанд “Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирал Э.Тамир, “Солонго-1”, “Солонго-2” төслийн ерөнхий гүйцэтгэгч “Колон Глобал” корпораци, “Мүүён Си Эм” ХХК-ийн Төлөөний газрын төлөөлөл болон албаны бусад хүмүүс оролцов.

Энэ үеэр “Солонго 1, 2” орон сууцны төслийн хэрэгжилтийн явцад тулгамдаад буй сургууль, цэцэрлэгийн барилга, автозамын асуудлыг хэлэлцэж, тус төслийн баруун талаар тавигдах авто замын төсвийг нийслэлийн хөрөнгө оруулалтаар хийхээр нэгдсэн байр сууринд хүрлээ.

Мөн УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан болон нийслэлийн холбогдох албан хаагчидтай уулзаж, сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд ХББОСЯ-аас “ТОСК” ТӨХХК-ийн эзэмшлийн газарт 960 хүүхдийн сургууль барих нэг маягийн зураг төсвөөр хангах, бусад талууд улсын болон нийслэлийн төсөвт дээрх төслийн санхүүжилтийг тусгуулж ажиллах талаар төслийн талбайд ажиллах үеэрээ тохиролцлоо.

Дээрх төслүүд нь Монгол Улсын Засгийн газраас баримталж буй тэргүүлэх зорилтууд болох иргэдийг орлогод нийцсэн орон сууцаар хангах, агаар, орчны бохирдлыг бууруулах, иргэдийг ая тухтай, эрүүл, аюулгүй орчинд амьдрах, агаар, хөрсний бохирдлыг бууруулахад чухал ач холбогдол үзүүлэх юм.


(1) Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Wendy Taylor[0:0:0:0:0:0:0:1]

My name is Wendy Taylor, I'm from Los Angeles, i want to announce to you Viewer how Capital Crypto Recover help me to restore my Lost Bitcoin, I invested with a Crypto broker without proper research to know what I was hoarding my hard-earned money into scammers, i lost access to my crypto wallet or had your funds stolen? Don’t worry Capital Crypto Recover is here to help you recover your cryptocurrency with cutting-edge technical expertise, With years of experience in the crypto world, Capital Crypto Recover employs the best latest tools and ethical hacking techniques to help you recover lost assets, unlock hacked accounts, Whether it’s a forgotten password, Capital Crypto Recover has the expertise to help you get your crypto back. a security company service that has a 100% success rate in the recovery of crypto assets, i lost wallet and hacked accounts. I provided them the information they requested and they began their investigation. To my surprise, Capital Crypto Recover was able to trace and recover my crypto assets successfully within 24hours. Thank you for your service in helping me recover my $647,734 worth of crypto funds and I highly recommend their recovery services, they are reliable and a trusted company to any individuals looking to recover lost money. Contact email Capitalcryptorecover@zohomail.com OR Telegram @Capitalcryptorecover Call/Text Number +1 (336)390-6684 his contact: Recovercapital@cyberservices.com His website: https://recovercapital.wixsite.com/capital-crypto-rec-1

2025-03-21 23:58:24 0 0 Хариулах
Шинэ мэдээ
Их уншсан