МЭРГЭЖЛИЙН ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮН СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайдын 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 135 дугаар тушаалаар “АРХИТЕКТОР, ИНЖЕНЕРИЙН ОРОН ТООНЫ БУС МЭРГЭЖЛИЙН ЗӨВЛӨЛИЙН АЖИЛЛАХ ЖУРАМ”-ыг шинэчлэн баталсантай холбогдуулан “Мэргэжлийн зөвлөл”-ийн бүрэлдэхүүнийг шинэчлэн байгуулахаар ажиллаж байгаа тул сонирхсон иргэн мэдүүлгээ хэвлэж, дугтуйлан дор дурдсан хаягаар 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 12:00 цагаас өмнө ирүүлнэ үү.

Архитектор, инженерийн орон тооны бус мэргэжлийн зөвлөлийн гишүүнд тавигдах шаардлага:

  • Барилгын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3.2, 44.3.3-т заасан мэргэшлийн зэрэгтэй байх;
  • Барилгын салбарт мэргэжлээрээ 10-аас доошгүй жил ажилласан, тусгай мэдлэг ур чадвар нь салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн байх;
  • Монгол Улсын холбогдох хууль тогтоомж, барилга, хот байгуулалт болон бусад хамаарал бүхий салбарын норматив баримт бичгийн мэдлэгтэй байх;
  • Хэлэлцэх асуудалтай урьдчилан танилцаж үндэслэл бүхий тооцоо, судалгааны үндсэн дээр санал боловсруулах мэдлэг ур чадвартай байх;

Дараах туршлагыг давуу тал гэж үнэлнэ. Үүнд:

  • Гадаадын мэргэжил дээшлүүлэх хүлээн зөвшөөрөгдөх сертификатын сургалтад суусан эсэх;
  • Салбарт амжилттай хэрэгжсэн ОУ-ын байгууллага гадаад дотоодын зээл тусламжийн төслүүдэд үндсэн мэргэжилтнээр 1-ээс дээш жил ажилласан туршлага;
  • Барилгын салбарын хууль тогтоомж, хөгжлийн бодлогын баримт бичиг, дүрэм журам боловсруулахад ажлын хэсэгт ажилласан туршлага;
  • Норм нормативын баримт бичгийн боловсруулалтад оролцож байсан эсэх.

Бүрдүүлэх материал:

  • Анкет (Төрийн албан хаагчийн анкет, 4х6 хэмжээтэй зураг наасан байх);
  • Монгол улсын холбогдох хууль тогтоомж, барилга, хот байгуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын шийдвэрээр ажлын хэсэгт ажиллаж байсан тушаал шийдвэрийг хавсаргах;
  • Тухайн ажлын хэсгийн асуудалд мэргэжлээрээ 10-аас доошгүй жил ажилласан, тусгай мэдлэг ур чадвараа нотолсон байх;
  • Бүтээлийн тайлан.

Анхаарах зүйлс:

Баримт бичгийг битүүмжилсэн байх ба дугтуйн гадна талд “Улаанбаатар 210644, Чингэлтэй дүүрэг, Их тойруу-1, Баруун 4 зам, Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ-т гэж хаяглан, сонгон шалгаруулалтад оролцогч иргэний оршин суугаа хаяг, холбоо барих утасны дугаарыг гаргацтай бичнэ. 

  • Зөвхөн нэг орон тооны бус мэргэжлийн зөвлөлийг сонгон материалаа ирүүлнэ.
  • Баримт бичгийг сонгон шалгаруулалтын дараа буцаан олгохгүй болно.
  • Хугацаа хоцорсон баримт бичгийг хүлээн авахаас татгалзана.
  • Баримт бичгийн бүрдэл дутуу тохиолдолд сонгон шалгаруулалтаас хасна.
  • Сонгон шалгаруулалтын шаардлага хангасан иргэнтэй холбоо барина.
  • Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах хугацаа, газар:

БАРИЛГЫН ХӨГЖЛИЙН ТӨВ

ХОЛБОГДОХ УТАС: 11-315239, 99268086

ХАЯГ: Улаанбаатар 210644, Чингэлтэй дүүрэг, Их тойруу-1, Баруун 4 зам, Барилгын хөгжлийн төв, 2 давхар, 213 тоот

 


(1) Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Wendy Taylor[0:0:0:0:0:0:0:1]

My name is Wendy Taylor, I'm from Los Angeles, i want to announce to you Viewer how Capital Crypto Recover help me to restore my Lost Bitcoin, I invested with a Crypto broker without proper research to know what I was hoarding my hard-earned money into scammers, i lost access to my crypto wallet or had your funds stolen? Don’t worry Capital Crypto Recover is here to help you recover your cryptocurrency with cutting-edge technical expertise, With years of experience in the crypto world, Capital Crypto Recover employs the best latest tools and ethical hacking techniques to help you recover lost assets, unlock hacked accounts, Whether it’s a forgotten password, Capital Crypto Recover has the expertise to help you get your crypto back. a security company service that has a 100% success rate in the recovery of crypto assets, i lost wallet and hacked accounts. I provided them the information they requested and they began their investigation. To my surprise, Capital Crypto Recover was able to trace and recover my crypto assets successfully within 24hours. Thank you for your service in helping me recover my $647,734 worth of crypto funds and I highly recommend their recovery services, they are reliable and a trusted company to any individuals looking to recover lost money. Contact email Capitalcryptorecover@zohomail.com OR Telegram @Capitalcryptorecover Call/Text Number +1 (336)390-6684 his contact: Recovercapital@cyberservices.com His website: https://recovercapital.wixsite.com/capital-crypto-rec-1

2025-03-21 23:57:45 0 0 Хариулах
Шинэ мэдээ
Их уншсан