АЙМАГ, НИЙСЛЭЛИЙН УЛСЫН БАЙЦААГЧ НАРЫГ ЧАДАВХЖУУЛАХ, ТУРШЛАГА СОЛИЛЦОХ СУРГАЛТ БОЛЖ БАЙНА
Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын салбарын хяналтын улсын (ахлах) байцаагчдыг чадавхжуулах, мэдлэг, ур чадварыг дээшлүүлж, мэргэшүүлэх, салбарын төрөөс баримтлах бодлого, анхаарах асуудал, хяналт шалгалтын ажлын гүйцэтгэл, үр нөлөөг сайжруулах, болзошгүй ослоос урьдчилан сэргийлэх, техникийн аюулгүй ажиллагааг хангуулах, тулгамдаж байгаа асуудлаар санал солилцох, туршлага судлах, мэргэжил
арга зүйн туслалцаа үзүүлэх зорилгоор Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны Салбарын хяналтын нийслэлийн Хяналт шалгалтын газрын Барилгын стандарт, аюулгүй байдлын хяналтын хэлтсээс хоёр өдрийн танхим, цахим хосолсон сургалт зохион байгуулж байна.
Эхний өдрийн танхимын сургалтаар Төрийн албан хаагчийн ёс зүй, Барилгын салбар дахь авлига, ашиг сонирхол гарч буй зөрчил, Хүйтний нөхцөлд барилга угсралтын чанарын хяналтад анхаарах зарим асуудал, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлагын тогтолцоо ба ослоос урьдчилан сэргийлэх арга хэрэгслүүд зэрэг сэдвээр мэргэжил арга зүйн зөвлөгөөг холбогдох мэргэжилтнүүд хүргэж ажиллаа.