САЙДЫН ЭЭЛЖИТ ШУУРХАЙ БОЛЛОО

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайдын энэ оны эхний шуурхай хуралдаан өнөөдөр /2025.01.07/ боллоо. Шуурхай хуралдааны эхэнд яамны газар хэлтэс, харьяа байгууллагууд, төслийн нэгжийн удирдлагууд өнгөрсөн онд хийж хэрэгжүүлсэн ажлуудаа, мөн энэ онд хийж хэрэгжүүлэх ажлынхаа мэдээллийг танилцуулав.

Нийт газар хэлтсийн өнгөрсөн хугацааны гол ажлуудаас дурдвал:

  • Үндэсний орон сууцжуулалтын тухай анхдагч хуулийн төслийг Засгийн газар, УИХ-д өргөн баригдсан. УИХ-ын сонгууль болсонтой холбоотойгоор хуулийн төслийг дахин боловсруулах ажлын хэсэг ХББОСС-ын тушаалаар байгуулагдсан.
  • Орон сууцны салбарт Хуримтлалын сангийн хөрөнгийг татаж ипотекийн зээлийн санхүүжилтийг анх удаа 1.3 тэрбум төгрөгт хүргэсэн.
  • Ипотекийн зээлийн хүүг 3 хувь, урьдчилгаа төлбөрийг 12 хувь болгон бууруулснаар хөдөө, орон нутагт олгосон зээл урьд оноос 41 хувиар өсөж, анх удаа 50,150 өрх хамрагджээ.
  • БНПУ-ын зээлээр хэрэгжиж буй Говьсүмбэр, Баян-Өлгий, Увс, Завхан аймгийн төв, АХБ-ын зээлээр хэрэгжсэн Дархан-Уул аймгийн төв, Орхон аймгийн Баян-Өндөр суманд хэрэгжиж буй цэвэрлэх байгууламжийн төсөл , АНУ-ын МСК-ын буцалтгүй тусламжийн төслүүд, БНХАУ-ын зээлийн төв цэвэрлэх байгууламжийн төслийн хэрэгжилттэй тухай бүрд нь танилцаж, зөвлөгөө, дэмжлэг үзүүлсэн.
  • Орон сууц нийтийн аж ахуйн салбарын өвөлжилтийн бэлтгэл ажил 93 хувьтай хангагдсан.
  • Шинэ Төв цэвэрлэх байгууламж барих төслийн үйл ажиллагааны хэрэгжилт 91 хувийн гүйцэтгэлтэй байна.
  • “ТОСК” ТӨХХК-ийн мэдлийн түрээсийн орон сууцад иргэдийн бүртгэх, сонгон шалгаруулах “Цахим түрээсийн орон сууц” нэгдсэн портал зохиох ажлын даалгаврын боловсруулсан. 2025 онд тендер шалгаруулалтыг зохион байгуулж, системийг ашиглалтад оруулна.

Дээрх болон бусад хийж хэрэгжүүлсэн ажлын хүрээнд сайд Ж.Батсуурь яамны харьяа байгууллага, төслийн нэгжүүдэд удааширч байгаа болон шийдвэрлүүлэх шаардлагатай яаралтай асуудлууд байгаа эсэхийг тодруулж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, бодлого, үйл ажиллагааны хүрээнд үүрэг чиглэлүүдийг өглөө.

 

 


Сэтгэгдэл байхгүй байна

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.
Шинэ мэдээ
Их уншсан