ЭМГЭНЭЛ БАТ-ОЧИРЫН ЦЭЦЭГМАА /1946-2024/
Барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн яамны /хуучнаар/ ахмад ажилтан Бат-Очирын Цэцэгмаа нь 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр таалал төгсөж бидэнд хүнд гарз тохиолоо.
Б.Цэцэгмаа нь Ховд аймгийн Манхан сумын нутагт 1946 онд төржээ.
1953 онд Нийслэлийн 10 жилийн 1 дүгээр дунд сургуулийг төгсөж улмаар МУИС-ийг 1982 онд төлөвлөлтийн эдийн засагч мэргэжлээр төгсөж Улаанбаатар хотын барилга трестэд эдийн засагч, Барилгын Шинжлэх ухааны хүрээлэнд төлөвлөлтийн эдийн засагч, Барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн яам, Барилгын хороонд бичээч, хариуцлагатай нарийн бичгийн дарга, сайдын туслах зэрэг хариуцлагатай ажлуудыг хашиж байгаад гавьяаны амралтдаа гарчээ.
Б.Цэцэгмаа нь их барилгын салбарт тасралтгүй 20 гаруй жил ажиллаж, улс орныхоо хөгжил цэцэглэлтэд өөрийн хувь нэмрийг оруулсан, мэдлэг оюун, бүтээлч зан чанар, зохион байгуулах авьяас нь залуу үед үлгэр дуурайл болсон манай тэргүүний ахмад эдийн засагчдын нэг байлаа.
Түүний хөдөлмөр зүтгэл, ажил үйлсийг төр, засгаас өндрөөр үнэлж Монгол Улсын Тэргүүний барилгачин, Соёлын тэргүүний ажилтан тэмдгээр тус тус шагнажээ.
Талийгаачийн барилгын салбарт хийсэн бүтээсэн ажил, хөдөлмөр, хичээнгүй, нөхөрсөг, хүнлэг, нандин зан чанар, эгэл даруу гэгээн дүр нь бидний сэтгэл зүрхэнд үүрд дурсагдах болно.
Гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсөд, найз нөхөд, хамт олонд нь гүн эмгэнэл илэрхийлье.
Ум сайн амгалан болтугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН, ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН,
ХОТ БАЙГУУЛАЛТ, БАРИЛГА, ОРОН СУУЦЖУУЛАЛТЫН САЙД Ж.БАТСУУРЬ,
ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА С.ТӨМӨРХҮҮ, АЛБАН ХААГЧИД.
2024.12.24