ТӨРИЙН БАНКТАЙ “ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ” ЧИГЛЭЛЭЭР ХАМТРАН АЖИЛЛАНА

Байгаль орчинд ээлтэй ногоон хөгжлийг дэмжих, ногоон санхүүжилтийг нэмэгдүүлэх чиглэлээр харилцан хамтран ажиллахаар “Төрийн банк” ХК-ний төлөөллүүдийг хүлээн авч санал солилцлоо.

Уулзалтаар Ногоон эдийн засаг, ногоон шилжилтийн реформыг хэрэгжүүлэх хүрээнд орчны бохирдлыг бууруулах, байгальд ээлтэй техник, технологийг нэвтрүүлэх зорилтыг хангаж,  гэр хорооллын дахин төлөвлөлт орон сууцжуулалт, төлбөрийн чадварт нийцсэн орон сууцжуулалтын төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд бодлогын түвшинд хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичгийг үзэглэн, харилцан солилцлоо.

Санамж бичгийг Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамыг төлөөлж Төрийн нарийн бичгийн дарга С.Төмөрхүү, Төрийн банкийг төлөөлж дэд захирал Ц.Энхмөрөн нар гарын үсэг зурж холбогдох албаны хүмүүс байлцлаа.

Талууд санамж бичгийн хүрээнд Эрчим хүчний хэмнэлттэй, ногоон барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлэх, ногоон зээлийг хүртээмжтэй болгох, ногоон хэрэглээг нэмэгдүүлэх, банкны тогтвортой хөгжилд чиглэсэн бүтээгдэхүүн үйлчилгээний цар хүрээг тэлэх зэрэг ажлуудыг хэрэгжүүлэхээр тусгажээ.

Хамтын ажиллагааны хүрээнд Тогтвортой хөгжилд чиглэсэн байгаль орчин, нийгэмд ээлтэй төсөл, хөтөлбөрүүдийг дэмжих, орчин үеийн стандартад нийцсэн хот төлөвлөлтийг бий болгох цаашлаад дэлхий нийтэд тулгамдаад буй уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг шийдвэрлэхэд бодит дэмжлэг болно гэж үзлээ.


Сэтгэгдэл байхгүй байна

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.
Шинэ мэдээ
Их уншсан