Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийн ач холбогдлын талаар таниулан сурталчилах сургалт боллоо
Олон улсын хүний эрхийн өдрийг тохиолдуулан Хүний эрхийг хангах үндэсний хоёрдугаар хөтөлбөрийн төслийг олон талт төлөөллөөр хэлэлцүүлэх, хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийн ач холбогдлын талаар таниулан сурталчилах, залуусын оролцоог хангаж, санал бодлыг сонсох арга хэмжээг зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийн гишүүд болон их дээд сургуулиудын оюутнууд, ХЭҮК-ын Тамгын газрын дарга Ц.Адъяахишиг нар Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны үйл ажиллагаатай танилцлаа.
Тус яамнаас ажлын хэсгийн гишүүд болон их дээд сургуулиудын оюутнууд, ХЭҮК-ын төлөөлөлд Хүний эрхийн талаар тус яамнаас хэрэгжүүлж байгаа арга хэмжээ болон Барилгын салбарт хүний эрхийн нөхцөл байдал, Хот төлөвлөлт ба хүний эрх, Аюулгүй барилга ба хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх ба хяналт сэдвүүдээр танилцуулгыг хийж асуултанд хариулж, санал бодлыг нь сонслоо.