“ЖЕНДЭРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ 16 ХОНОГ”-ИЙН АЯНД НЭГДЛЭЭ

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны хамт олон Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аянд нэгдэж, яамны албан хаагчдадаа сургалт нөлөөллийн ажил зохион байгууллаа.

Охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоож, эрүүл, аюулгүй орчин, нийгмийг бүтээхэд Монголын Улсын барилга, хот байгуулалтын салбарын төр, төрийн бус, хувийн хэвшлийн байгууллагууд, нийт иргэдийг хувь нэмрээ оруулахыг уриалж байна.

Монгол улсаас энэ жилийг “ОХИД ЭМЭГТЭЙЧҮҮД ХААНА Ч АЮУЛГҮЙ-ШАЛТАГ БҮҮ ТООЧ” нэрийн дор уг аяныг зохион байгуулж байгаа билээ.

Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян нь жил бүрийн 11 сарын 25-наас 12 сарын 10-ны хооронд зохион байгуулагддаг.

1991 оноос хойш дэлхийн 170 гаруй орон нэгдэж охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг зогсоохыг шаардан, дэлхийн нийтийн хөдөлгөөнийг өрнүүлж байна.

Аяны зорилго:

✅Хүчирхийллийг тэвчихгүй байхыг, нуугдмал, чимээгүй байдлыг халахын төлөө хүн бүр дуугарч эхлэхийг уриалах;

✅Охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоохын төлөө хүн бүр дор бүрнээ жижиг ч болтугай алхам хийх, санаачилга гаргахыг дэмжих, хүчээ нэгтгэн ажиллах боломжоор хангах;

✅Хүн бүрийн аюулгүй байдлыг хангах, эрх, эрх чөлөөг хамгаалах үүрэг, амлалтаа биелүүлэх, хуулиа хэрэгжүүлэхийг төр, засгийн газраас шаардах

#ОХИД_ЭМЭГТЭЙЧҮҮД_ХААНА_Ч_АЮУЛГҮЙ-#ШАЛТАГ_БҮҮ_ТООЧ

Барилгын хөгжлийн төв

Төрийн Орон Сууцны Корпораци

Ногоон нуур 1008 айл орон сууцны төсөл

“Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих төсөл”-ийн Төсөл хэрэгжүүлэх нэгж

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл

Жендэрийн Үндэсний Хороо

Хүчирхийллийн Эсрэг Үндэсний Төв ТББ / National Center Against Violence NGO

UNFPA Mongolia

#охид_эмэгтэйчүүд_хаана_ч_аюулгүй

#шалтагбүүтооч


Сэтгэгдэл байхгүй байна

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.
Шинэ мэдээ
Их уншсан