СИНГАПУР УЛСЫН ХОТ ДАХИН ТӨЛӨВЛӨЛТИЙН ТУРШЛАГЫГ НЭВТРҮҮЛНЭ
СИНГАПУР УЛСЫН ХОТ ДАХИН ТӨЛӨВЛӨЛТИЙН ТУРШЛАГЫГ НЭВТРҮҮЛНЭ
Сингапур Улсын “Township” төлөвлөлт, түүний дотор “community based” концепц, мөн Шинэ хот төлөвлөлт, дахин төлөвлөгдсөн хотыг хөгжүүлсэн туршлагууд нь хөгжиж буй орнуудын анхаарлыг татдаг.
Тус улсад ажиллаж байгаа Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны удирдлага, хот төлөвлөгчид эдгээр тодорхой яриа хэлцлүүдийг хийж байна.
Өнөөдөр (2024 оны Арван хоёрдугаар сар сарын 3) Сингапурын хамтын ажиллагааны байгууллагын тэргүүн Конг Ви Мунтэй уулзлаа.
Энэ үеэр, Township төлөвлөлтийг монголд нутагшуулах чиглэлээр хамтран ажиллахаар ярилцав. Мөн гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд Сингапур Улсын зөвлөх үйлчилгээний төсөл хэрэгжүүлэх, барилгын салбарт хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, Үндэсний орон сууцны корпорацийг байгуулахад эрх зүйн орчныг шинэчлэхэд Сингапурын туршлагаас суралцах, хамтарч ажиллахаар боллоо.
Монгол Улс, Бүгд Найрамдах Сингапур Улс хоорондын дипломат харилцаа тогтоосны 54 жилийн ой энэ жил тохиож байгаа юм. Өнгөрсөн хугацаанд манай хоёр орон эдийн засаг, агаарын харилцаа зэрэг салбарт хэлэлцээр байгуулж хамтын ажиллагааг үр дүнтэй хэрэгжүүлсээр ирсэн. Цаашид хоёр орны хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын чиглэлээр хамтын ажиллагаандаа ахиц гаргахын төлөө идэвх чармайлттай, үр дүнтэй хамтран ажиллахаа талууд илэрхийллээ.
Энэ уулзалтын үеэр Монгол Улсын Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам болон Сингапурын Хамтын ажиллагааны байгууллага хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.