ХУРДАСГУУР САНГААС ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТӨСӨЛ ХӨТӨЛБӨРҮҮДТЭЙ ТАНИЛЦЛАА

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын Төрийн нарийн бичгийн дарга С.Төмөрхүүгээр ахлуулсан баг өчигдөр буюу энэ сарын 14-ны өдөр Ханбогд суманд ажиллаа.

Яамны зүгээс Хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний хэрэгжилтийн явцтай танилцан, хот байгуулалтын чиглэлээр хамтарч ажиллахад талуудын оролцоо, хамтын ажиллагааны талаар  тулгарч буй сорилтуудын талаар санал солилцлоо.

Мөн Орон нутаг болон Хурдасгуур сангаас хэрэгжүүлж буй төсөл дэд бүтэц, бүтээн байгуулалтын ажлууд болон бусад төсөл хөтөлбөрүүдтэй биечлэн танилцан, цаашдын хамтын ажиллагааны талаар үүрэг, чиглэл өгөв.

Оролцогчид:

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам:

  С.Төмөрхүү - Төрийн нарийн бичгийн дарга

  Ц.Баярбат -  Хот байгуулалтын бодлого, зохицуулалтын газрын дарга

  Ц.Ариунсанаа - Санхүү хөрөнгө оруулалтын газрын дарга

  Э.Ариунням – Хот байгуулалтын бодлого, зохицуулалтын газрын шинжээч

Өмнөговь аймаг:

  Ц.Золбоо - Ерөнхий архитектор бөгөөд Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга

  З.Мөнхцэцэг - ГХБХБГ-ийн Газрын удирдлагын хэлтэсийн дарга

Ханбогд сум:

  Ханбогд сумын Аймгийн иргэдийн хурлын төлөөлөгч М.Цэвээнравдан

  Ханбогд сумын Засаг дарга Х.Нэхийт

  Ханбогд сумын Засаг даргын орлогч Х.Отгонжаргал

Эрдэнэс Оюу толгой ХХК:

  Э.Ганхүү - Гүйцэтгэх захирал

  Б.Чулуунбаатар – ОНХБХ-ын менежер

Оюу толгой ХХК:

  О.Энх-Ариунаа – Орон нутгийн харилцааны ерөнхий зөвлөх

Хурдасгуур сан:

  М.Халиун – Дэд бүтцийн төслийн менежер

  Б.Бурмаа – Орон нутгийн харилцааны Ахлах зөвлөх

  Б.Амарбаясгалан – Мэдээлэл харилцааны менежер


Сэтгэгдэл байхгүй байна

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.
Шинэ мэдээ
Их уншсан