Барилга байгууламжийн Норм нормативын баримт бичгийг цахимжууллаа

Тус нээлтийн үйл ажиллагаанд БХБЯ-ын Х.Баделхан, ТЗУГ-ын дарга У,Отгон-баяр, Санхүү хэлтэс Д.Баяр-сайхан, ББМБ, БХТ- ийн дарга Ц.Амарсанаа, ББТБ,ХЗГ-ын дарга Б.Соёмбоо нар оролцож нээлтийн тууз хайчиллаа.
Монгол улсын барилгын салбарт өнөөдрийн байдлаар “Барилга байгууламжийн норм, нормативын баримт бичиг” буюу барилгын норм, дүрэм 422 ширхэг, 498 стандарт хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа. Барилга байгууламжийн норм, нормативын баримт бичиг, стандарт боловсруулах, сурталчлах, нэвтрүүлэх, хэрэгжилтийг хангах ажлыг зохион байгуулах бөгөөд батлах эрх бүхий субъектийн хувьд барилгын норм, дүрэм, барилгын болон техникийн дүрэм, заавар, цомог, аргачлалыг БХБСайд батлах бүрэн эрхийг хэрэгжүүлэхээр “Барилгын тухай хууль”-нд тусгагдсан юм байна.

2017 онд байгууллагын хэмжээнд “Барилгын салбарт төрийн үйлчилгээг цахимжуулах төсөл арга хэмжээ”-г нэвтрүүлж байгаагийн нэг илрэл бол цаасаар биш цахимаар салбарын инженер техникийн ажилтнууд, суралцаж буй оюутан залуусыг тухайн цаг мөчид цахим хэлбэрээр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа норматив баримт бичгийг бүрэн эрхээр нь үзэх, өөрсдийн шаардлагатай мэдээ мэдээллийг цаг алдалгүй авах боломжоор хангахаар зорин ажиллаж байгаа ажил юм.
Мөн барилга байгууламжийг барих, засвар өргөтгөл, шинэчлэлт хийхэд шаардагдах төсөвт өртгийг тооцох барилга угсралтын ажлын үнийн индекс, зах зээлд худалдан борлуулагдаж байгаа бараа материалын үнэ ханшийг нээлттэй болгож өгснөөр зөвхөн салбарын бус санхүү, эдийн засгийн бусад салбарт улсын төсвийн хөрөнгө оруулалтыг оновчтой төлөвлөх нөхцлийг бүрдүүлэхэд томоохон түлхэц болох аж.

IMG_5478

Энэхүү enorm.gov.mn цахим хуудас бий болсноор:

  • Норм нормативын хэлтсийн үйл ажиллагаатай холбогдолтой хууль эрх зүйн баримт бичиг
  • “Барилга байгууламжийн норм, нормативын сан”-гийн хөрөнгөөр боловсруулагдах ажилд холбогдох байгууллагаас авч буй санал
  • Саналын үндсэн дээр боловсруулагдан батлагдсан жилийн төлөвлөгөө
  • Төлөвлөгөөний дагуу зарлагдаж байгаа зөвлөх үйлчилгээний дэлгэрэнгүй бүртгэлийн зар
  • Төлөвлөгөөт ажлын техникийн даалгаврын төсөл
  • Сонгогдсон гүйцэтгэгчийн боловсруулан ирүүлсэн баримт бичгийн төсөлд өгч байгаа олон нийтийн нээлттэй санал асуулга
  • Орон тооны бус мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцэгдэж байгаа асуудлын жагсаалт, шийдвэрлэлтийн байдал
  • Батлагдсан баримт бичгийг салбарын мэргэжилтнүүдэд түгээн дэлгэрүүлэх сургалт түүнтэй холбогдолтой видео хичээл
  • Хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа болон шинээр батлагдсан, хүчингүй болсон норматив баримт бичгийн мэдээлэл
  • Барилга угсралтын ажлын үнийн индекс, түүнд хэрэглэгдэж байгаа  тодорхой нэр төрлийн материалын үнэ
  • Иргэнд тулгарч буй тулгамдсан асуудлын талаарх асуулт хариулт, санал зөвлөмжийн мэдээллийг багтааснаараа цогц үйлчилгээ болох давуу талтай юм.

    31603747_1815585978499065_4871166914291826688_n


Сэтгэгдэл байхгүй байна

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.
Шинэ мэдээ
Их уншсан