ЭМГЭНЭЛ ЦАМБЫН БАТДОРЖ /1953-2024/

Монгол Улсын Гавьяат барилгачин, зөвлөх инженер, техникийн ухааны доктор, Хүндэт гидротехникч Цамбын Батдорж  нь 2024 оны 10 дугаар сарын  14-ны өдөр таалал төгсөж бидэнд хүнд гарз тохиолоо.

Ц.Батдорж Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын “Адгийн сувраа” хэмээх газар 1953 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр төржээ.  1977 онд МУИС-ийг усны барилга байгууламжийн инженер мэргэжлээр төгсч, 1996 онд ОХУ-ын Новочеркаск хотын Усны барилга байгууламж ба мелиорацийн өмнөд бүсийн академид докторын зэрэг хамгаалжээ. 

Тэрээр 1977-1992 онд Усны аж ахуйн яамны харьяа Усны хайгуул, төсөл эрдэм шинжилгээний институтэд мэргэжилтнээр хуваарилагдаж усны хайгуулын инженер, хайгуулын отрядын дарга, зураг төслийн инженер, ерөнхий инженерээр тасралтгүй 15 жил ажиллажээ.

1996 онд ШУА-ын Газарзүй, геоэкологийн хүрээлэнд секторын эрхлэгчээр ажиллаж байгаад 1998 оноос хойш усны төрөл бүрийн барилга байгууламжийн хайгуул судалгаа хийх, зураг төсөл зохиох, барилгын ажилд чанарын хяналт тавих зэрэг зөвлөх үйлчилгээ үзүүлдэг тусгай эрх бүхий “Монхидроконстракшн” ХХК-ийг байгуулан өнөөг хүртэл ерөнхий захирлаар нь ажиллаж байсан юм.

Ц.Батдорж нь их барилгын салбарт тасралтгүй 48 жил ажилласан манай шилдэг удирдан зохион байгуулагч байсан төдийгүй усны барилгын шинжлэх ухааны ноён оргил, улс орны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан томоохон төслүүдийг гардан гүйцэтгэсэн   манай шилдэг инженерүүдийн нэг байлаа.

Түүний хөдөлмөр зүтгэл, ажил үйлсийг төр, засгаас өндрөөр үнэлж  Монгол Улсын төрийн дээд шагнал “Алтан гадас одон”, “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”, 2022 онд “Гавьяат барилгачин” цолоор тус тус шагнажээ.

Талийгаачийн барилгын салбарт хийсэн бүтээсэн ажил, хөдөлмөр, хичээнгүй, нөхөрсөг, хүнлэг, нандин зан чанар, эгэл даруу гэгээн дүр нь бидний сэтгэл зүрхэнд үүрд дурсагдах болно.

Гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсөд, найз нөхөд, хамт олон, шавь нарт нь гүн эмгэнэл илэрхийлье.

Ум сайн амгалан болтугай.

 

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН, ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН,

ХОТ БАЙГУУЛАЛТ, БАРИЛГА, ОРОН СУУЦЖУУЛАЛТЫН САЙД Ж.БАТСУУРЬ,

ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА С.ТӨМӨРХҮҮ, АЛБАН ХААГЧИД.

2024.10.15


(5) Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Нямаа[0:0:0:0:0:0:0:1]

Их дэлхийнхээ хөрсөнд амар амгалан нойрсодоо нутгийн ах минь

2024-10-17 15:34:03 0 0 Хариулах

8967[0:0:0:0:0:0:0:1]

Их дэлхийнхээ хөрсөнд амар амгалан нойрсодоо нутгийн ах минь

2024-10-17 15:33:47 0 0 Хариулах

8967[0:0:0:0:0:0:0:1]

Их дэлхийнхээ хөрсөнд амар амгалан нойрсодоо нутгийн ах минь

2024-10-17 15:33:37 0 0 Хариулах

8967[0:0:0:0:0:0:0:1]

Их дэлхийнхээ хөрсөнд амар амгалан нойрсодоо нутгийн ах минь

2024-10-17 15:33:32 0 0 Хариулах

[0:0:0:0:0:0:0:1]

Их дэлхийнхээ хөрсөнд амар амгалан нойрсодоо нутгийн ах минь

2024-10-17 15:33:19 0 0 Хариулах
Шинэ мэдээ
Их уншсан