ХОТ БАЙГУУЛАЛТ, БАРИЛГА, ОРОН СУУЦЖУУЛАЛТЫН САЙД Ж.БАТСУУРЬ - Дэлхийн банк группийн Монгол дахь суурин төлөөлөгч ноён Таехюн Ли тэргүүтэй төлөөлөгчдийг ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Ж.Батсуурь 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Дэлхийн банк группийн Монгол дахь суурин төлөөлөгч ноён Таехюн Ли тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзан, Монгол Улсын хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын салбарт хэрэгжүүлэх боломжит төсөл хөтөлбөрүүдийн талаар санал солилцлоо.
Талууд орон сууц болон усны менежментийн талаар нягт хамтран ажиллаж, бодит төсөл хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлэхэд анхаарч, мөн Дэлхийн банкнаас Улаанбаатар хотноо 2024 оны 10 дугаар сарын дундуур “Орон сууцны салбарын хэлэлцүүлэг” арга хэмжээг хамтран зохион байгуулахаар тогтов.
Сэтгэгдэл байхгүй байна
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.