ХОТ БАЙГУУЛАЛТ, БАРИЛГА, ОРОН СУУЦЖУУЛАЛТЫН САЙД Ж.БАТСУУРЬ - СОЛОНГОСЫН ЭКСПОРТ-ИМПОРТ БАНКНЫ МОНГОЛ ДАХЬ СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Ж.Батсуурь 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Солонгосын Экспорт-Импорт банк (Солонгосын Эксим банк)-ны Монгол дахь суурин төлөөлөгч Пак Гван Үн-ийг хүлээн авч уулзан, Монгол Улсын барилга хот байгуулалтын салбарт хэрэгжүүлж буй Монгол, Солонгосын худалдаа, эдийн засаг, техникийн хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Энэ үеэр БНСУ-ын Эксим банкны Эдийн засгийн хамтын ажиллагааны сан /EDCF/-ийн санхүүжилтээр “Орлогод нийцсэн Солонго 1, Солонго 2 орон сууцны хороолол барих” төслийг хамтран хэрэгжүүлж, барилга угсралтын ажил өнөөдрийн байдлаар 19.6%-тай амжилттай хэрэгжиж байгааг суурин төлөөлөгч Пак Гван Үн төлөөлөгч Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны хамт олонд талархал илэрхийлэв.

Солонгосын Эксим банкны зүгээс Зээлийн ерөнхий хэлэлцээрийг шинэчлэн байгуулж, томоохон дэд бүтцийн бүтээн байгуулалтын шинэ төслүүдийг хамтран хэрэгжүүлэхэд бэлэн байгаагаа дурьдлаа.

Талууд хөдөө, орон нутагт инженерийн хангамжийн бүтээн байгуулалтын төслүүдийг хамтран хэрэгжүүлэх үүрэг бүхий хамтарсан баг байгуулж, цаашид хэрэгжих төслүүдийн чиглэлийг тодорхойлж, нарийвчлан судалж, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлээр ажиллахаар тогтов.


Сэтгэгдэл байхгүй байна

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.
Шинэ мэдээ
Их уншсан