ХОТ БАЙГУУЛАЛТ, БАРИЛГА, ОРОН СУУЦЖУУЛАЛТЫН САЙД Ж.БАТСУУРЬ -ДАЯН ДЭЛХИЙН НОГООН ХӨГЖЛИЙН ИНСТИТУТИЙН СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Ж.Батсуурь 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Даян дэлхийн ногоон хөгжлийн институтийн суурин төлөөлөгч ноён Мэттью Ле Блон хүлээн авч уулзан, Монгол Улсын барилга хот байгуулалтын салбарт хэрэгжүүлэх боломжит төсөл хөтөлбөрүүдийн талаар санал солилцлоо.

Монгол Улсын ногоон өсөлтийг дэмжих  зорилгоор Засгийн газар Даян дэлхийн ногоон хөгжлийн байгууллагатай хамтран ажиллах санамж бичигт 2011 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр анх гарын үсэг зурж улмаар Монгол Улс 2014 онд Даян дэлхийн ногоон хөгжлийн байгууллагын гишүүн орноор элссэн. Энэ үеэс эхлэн одоог хүртэл Монгол Улсын Засгийн газар болон Монголын ард түмэнд Тогтвортой Хөгжлийн Зорилтууд болон үндэсний хөгжлийн бусад тэргүүлэх чиглэлүүдэд хүрэхэд дэмжлэг үзүүлсээр ирснийг Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Ж.Батсуурь онцлов.

Даян дэлхийн ногоон хөгжлийн байгууллага нь одоогийн байдлаар нарны дулааны хэсэгчилсэн станцын төслийг Сайншанд хотод хэрэгжүүлээд явж байна. Энэхүү төслийг өргөжүүлж 2-3 суурьшлын бүсэд хэрэгжүүлэх зорилготой.  Энэхүү нарны дулааны хэсэгчилсэн станц нь нарны дулааныг боловсруулж төвлөрсөн шугамд урьдчилан өгдөг юм. Энэ дулааны шугамын усыг халааснаар хүлэмжийн хийн ялгаралтыг багасгахаас гадна хэрэглээний усыг халаах боломжтой юм. Дараа дараагийн төслийг тус яамтай хамтран хэрэгжүүлэхийг Даян дэлхийн ногоог хөгжлийн байгууллагаас илэрхийллээ.

Цаашид талууд Барилгын эрчим хүчний үр ашгийн норм стандарт, Барилгын чиглэлээрх хэрэгжүүлэх төслийн санал боловсруулах зөвлөх үйлчилгээ, гацсан байгаа төслүүдийг урагшлуулах чиглэлд хамтран ажиллах зэрэг техник туслалцааны төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх асуудлыг нарийвчлан судалж, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлээр ажиллахаар тогтов.


Сэтгэгдэл байхгүй байна

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.
Шинэ мэдээ
Их уншсан