БАРИЛГЫН САЛБАРЫН  “ШИЛДЭГ АЖ АХУЙН НЭГЖ”-ҮҮД ШАЛГАРЛАА

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “БАРИЛГАЧДЫН ӨДӨР”-2024, “Оны шилдэг аж ахуйн нэгж, байгууллага шалгаруулах”, Төрийн болон төрийн бус байгууллагуудын нээлттэй өдөрлөг арга хэмжээ өнөөдөр /2024.09.06/ Барилгачдын талбайд зохион байгуулагдаж байна.
Энэ жилийн арга хэмжээ нь Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын салбарт төрийн болон төрийн бус байгууллагуудаас үзүүлж буй нээлттэй өдөрлөг арга хэмжээ бөгөөд иргэд, ААНБ-уудад нэг цэгийн үйлчилгээ үзүүлж байгаагаар онцлог болж байна.

Энэ хүрээнд салбарын 27 ААНБ шилдэг аж ахуйн нэгж, байгууллагын шалгаруулалтад оролцож дараах “Шилдэг -10” аж ахуйн нэгж байгууллага тодорч, тугийг барилгачдын талбайд мандууллаа. 


 ШИЛДЭГ АЖ АХУЙН НЭГЖҮҮД...

1.    Барилга угсралтын чиглэлээр: 
-    “Макс Өргөө” ХХК;
-    “Нью Тур” ХХК 
2.    Барилгын материал үйлдвэрлэлийн чиглэлээр:
-     “Мөнх-Од цацрал” ХХК;
-     “Мөнхийн Гэгээ Цонх” ХХК
3.    Барилга байгууламжийн зураг төслийн чиглэлээр: 
-    “Татах хүч” ХХК; 
-    “Скайлайн дизайн” ХХК 
4.    Өргөх байгууламжийн угсралт, засвар үйлчилгээний чиглэлээр:
-    "Визард экспресс консалтиг " ХХК
5.    Нийтийн аж ахуйн чиглэлээр:
-    “Илчлэг шивээ” ОНӨААТҮГ;
-    “КСИМС” ХХК
6.    Хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуй чиглэлээр:
-    “НБИК” ХХК


Сэтгэгдэл байхгүй байна

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.
Шинэ мэдээ
Их уншсан