ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ САЙЖРУУЛНА
БНАЛАУ-ын Виентине хотноо 2024 оны 08 дугаар сарын 06-наас 08-ны өдрүүдэд “Далайд гарцгүй орнуудын хог хаягдлыг ангилах, дахин боловсруулах, ашиглах 3R тунхаглалын зөвлөлдөх уулзалт”-д ХББОСЯ-ны Барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д. Гантулга оролцож Монгол Улсын хог хаягдлын менежмент, барилгын салбарын хог хаягдлын дахин боловсруулалт, ашиглалтын талаар мэдээлэл өгч оролцов. Уг уулзалтаар “Далайд гарцгүй орнуудын хог хаягдлыг ангилах, дахин боловсруулах, ашиглах 3R шинэ тунхаглал” нь Ази, Номхон далайн бүс нутгийн байгалийн экосистем, нөөцийг хамгаалах, хог хаягдлыг бууруулах зэрэг олон үр өгөөжийг нэмэгдүүлэхийн тулд нөөц ба хог хаягдлын менежментэд өөрчлөлт оруулах шинэ хамтын ажиллагааны арга барилыг тэргүүн эгнээнд авч үзэх талаар зөвлөлдөж , шинэ тунхаглалын төслийг хэлэлцлээ.
Зөвлөлдөх уулзалтад, Бутаны Хаант Улс, Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улс, Холбооны Бүгд Найрамдах Ардчилсан Балба Улс, Камбожийн Хаант Улсын төлөөллүүд оролцож өөрийн улсын хог хаягдлын менежмент, дахин боловсруулалтын талаар танилцуулга хийж тунхаглалын төсөлд саналаа тусган ажилласан.