БХБ-ын сайд Х.Баделхан ТОСК-ийн үйл ажиллагаатай танилцав

УИХ-ын гишүүн, БХБ-ын сайд Х.Баделхан өнөөдөр “Төрийн орон сууцны корпораци” Төрийн өмчийн үйлдвэрийн газрын хамт олон, үйл ажиллагаа, одоо хэрэгжиж байгаа болон цаашид хэрэгжүүлэх төсөл хөтөлбөр, тулгамдсан асуудлуудтай танилцав.

Тус корпорацийн захирал Ж.Хичээнгүй байгууллагынхаа хэрэгжүүлж ирсэн төсөл хөтөлбөрүүдийг танилцуулаад, Засгийн газрын 2015 оны 248 дугаар тогтоолоор баталсан Түрээсийн орон сууц хөтөлбөрийн явцын талаар дэлгэрэнгүй ярилаа. Уг хөтөлбөрийн дагуу 2015-2021 онд 20 мянган өрхийг түрээсийн орон сууцанд хамруулах юм.

Өмнөх Засгийн газруудын баталсан тогтоолын дагуу нийт  97.3 тэрбум төгрөгийн үнэ бүхий орон сууцыг Түрээсийн санд шилжүүлснээр 1512 айлын орон сууцны түрээсийн төлбөрөөс сард 336.1 сая төгрөгийг зээлийн хүүнд төлөх болжээ. Мөн түрээсийн санд шилжсэн орон сууцнуудын нийт өртөг нь 82.3 тэрбум төгрөгт хүрч, хүүгийн зардалд 17.2 тэрбум төгрөг болж, үүнээс ТОСК ТӨҮГ 7.9 тэрбум төгрөгийн алдагдал хүлээхээр болоод байгаа тул ирэх гурван жилийн төсөвт тусгуулахаар Сангийн яаманд хүргүүлээд байгаа юм байна.

Энэ мэтчлэн “ТОСК” ТӨҮГ-ын тулгамдсан асуудлууд, түүнээс гарах гарцын талаар санал солилцож, асуудлыг хурдтайгаар шийдэхийн тулд нягт хамтран ажиллахаар санал нэгдсэн юм. Ийнхүү БХБ-ын сайд Х.Баделханы харьяа агентлаг, байгууллагуудтай танилцсан эхний уулзалтууд үр дүнтэй боллоо гэж салбарынхан нь ам сайтай байлаа.


Сэтгэгдэл байхгүй байна

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.
Шинэ мэдээ
Их уншсан