ОРОН СУУЦ, НИЙТИЙН АЖ АХУЙН САЛБАРЫН 2024-2025 ОНЫ ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ АЖЛЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ СОЛИЛЦОХ ЦАХИМ УУЛЗАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

 

Тус яамнаас салбарын байгууллагуудтай хамтран 7 хоног бүрийн Лхагва гарагийн 10:00 цагаас “Салбарын өвөлжилтийн бэлтгэл” ажлын талаар мэдээлэл солилцох цахим уулзалтыг 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд тогтмол зохион байгуулахаар ажиллаж байна. 

Ээлжит цахим уулзалтыг 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 10:00-12:00 цагийн хооронд зохион байгууллаа. Уг уулзалтад 50 гаруй байгууллага оролцсон.

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайдын 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 2024/02 дугаартай “Орон сууц, нийтийн аж ахуйн байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл ажлыг эрчимжүүлэх тухай” албан даалгаврыг батлуулан, салбарын байгууллагуудад хүргүүлээд байна.

Салбарын өвөлжилтийн бэлтгэл 59.2%-ийн биелэлттэй байна.

 


Сэтгэгдэл байхгүй байна

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.
Шинэ мэдээ
Их уншсан