ХОТ БАЙГУУЛАЛТ, БАРИЛГА, ОРОН СУУЦЖУУЛАЛТЫН САЙД ДЭЛХИЙН НОГООН БАРИЛГЫН ЗӨВЛӨЛИЙН ЕВРОПЫН СҮЛЖЭЭНИЙ ДЭД ДАРГЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Өнөөдөр /2024 оны 8-р сарын 16/ Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Ж.Батсуурь Дэлхийн ногоон барилгын зөвлөлийн Европын сүлжээний дэд дарга Ричард Тэйхмантай уулзалт хийж, Ногоон барилгын төсөл хөтөлбөрүүдийн талаар санал солилцов.

Монгол Улсын барилгын салбар Ногоон хөгжлийн бодлогын хүрээнд 830 мянган тонн хүлэмжийн хийг бууруулах үүрэг хүлээн ажиллаж байгаагийн зэрэгцээ Хөшигийн хөндийд Шинэ Зуунмод хотыг, Орхоны хөндийд Шинэ Хархорум хотыг байгуулж, Орон нутагт 21 аймгийнхаа төвүүдийг хөгжүүлж, ногоон болгох бодлого, зорилт тавин ажиллаж байгаа талаар сайд Ж.Батсуурь танилцууллаа.

Дэлхийн ногоон барилгын зөвлөлийн Европын сүлжээний дэд дарга Ричард Тэйхман цаг зав гарган хүлээн авч уулзаж байгаа явдалд мөн ногоон барилгын хөгжлийн талаар ярилцаж байгаад талархал илэрхийлээд Монгол Улсад баригдаж байгаа барилгууд чанартай, эрчим хүчний хэмнэлттэй, ногоон байх зорилтын хүрээнд Дэлхийн ногоон барилгын зөвлөл хамтарч ажиллахад хэзээд бэлэн, нээлттэй байх болно гэлээ. Мөн ногоон барилгын чиглэлээр дэвшүүлж буй тус зөвлөлийн үйл ажиллагаа, бодлого чиглэл, санал санаачилгыг дэмжин хамтарч ажиллахыг хүсэв.

Сайд Ж.Батсуурь Засгийн газрын ногоон хөгжлийн бодлогын баримт бичигт туссан төсөл арга хэмжээг хэрэгжүүлэх, бүтээн байгуулалтын томоохон төслүүдийг урагшлуулах зорилт чиглэлийнхээ хүрээнд Та бүхэнтэй хамтарч, дэмжин ажиллах болно гэдгээ илэрхийллээ. Мөн цаашид ногоон барилгын чиглэлээр яамны холбогдох газар хэлтэстэй холбоо харилцаагаа улам бүр тэлж, хамтын үйл ажиллагааг сайжруулж ажиллахыг хүсэв.

Цаашид талууд ногоон барилга, ногоон зээл, ногоон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх чиглэлд хамтын ажиллагаагаа өргөжүүлж, эрчимжүүлэхээр тогтлоо. Тус уулзалтад УИХ-ын гишүүн А.Ундраа болон Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны холбогдох албаны хүмүүс байлцлаа.


Сэтгэгдэл байхгүй байна

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.
Шинэ мэдээ
Их уншсан