ХОТ БАЙГУУЛАЛТ, БАРИЛГА, ОРОН СУУЦЖУУЛАЛТЫН САЙД Ж.БАТСУУРЬ “ШИНЭ ХАРХОРУМ” ХОТ ТӨЛӨВЛӨЛТИЙН ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭНГИЙН НЭЭЛТЭД ОРОЛЦЛОО
“Шинэ Хархорум" хотын ерөнхий төлөвлөгөөний олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтын 2-р шатанд тэнцсэн шилдэг бүтээлийг танилцуулах Хот төлөвлөлтийн олон улсын үзэсгэлэнгийн нээлт “МРМ Hall”-д 2024-07-29-ны өдөр боллоо.
Хот төлөвлөлтийн олон улсын үзэсгэлэнгийн нээлтэнд Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Ж.Батсуурь оролцож, “Шинэ Хархорум” хотын төлөвлөгөөний үзэл баримтлал /концепц/-ыг боловсруулах олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтын 2-р шатанд шалгарсан 18 улсын 36 багийн 100 гаруй хот төлөвлөгч, шилдэг архитекторуудын бүтээлүүдтэй танилцлаа.
“Шинэ Хархорум” хотын төлөвлөгөөний үзэл баримтлал /концепц/-ыг боловсруулах олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтын шилдэг таван багийн бүтээлийг 2024 оны 08 сарын 1-нд эцэслэн шалгаруулна.