ХОТ БАЙГУУЛАЛТ, БАРИЛГА, ОРОН СУУЦЖУУЛАЛТЫН САЙД САЛБАРЫН ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГЫН УДИРДЛАГУУДТАЙ УУЛЗЛАА

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Ж.Батсуурь  2024.07.25-ны өдөр хот байгуулалт, барилга, нийтийн аж ахуйн салбарт үйл ажиллагаа явуулж буй төр болон хувийн хэвшлийн 24 байгууллагын удирдлага, төлөөлөлтэй уулзлаа.                                

 Уулзалтаар төрийн бус байгууллагуудын удирдлага, төлөөллүүд өөрсдийн үйл ажиллагааны чиглэлээ танилцуулж, тулгамдаж буй шийдвэрлэх шаардлагатай асуудлаа Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайдад уламжилж шийдвэрлэн ажиллахыг хүслээ.                           

  Сайд Ж.Батсуурь яам төрийн бус байгууллагын хоорондын уялдаа харилцан холбоог бэхжүүлэх, барилга, нийтийн аж ахуйн салбарт тулгамдаад буй мэргэшсэн боловсон хүчнийг бэлдэх, салбарын хүний нөөцийг чадавхжуулах зэрэг асуудлыг дэмжин ажиллахаа илэрхийллээ.


Сэтгэгдэл байхгүй байна

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.
Шинэ мэдээ
Их уншсан