ХОТ БАЙГУУЛАЛТ, БАРИЛГА, ОРОН СУУЦЖУУЛАЛТЫН САЙД ЖАМБЫН БАТСУУРЬ ТАМГАА ГАРДАН АВЛАА
Монгол Улсын Үндсэн хууль, Засгийн газрын тухай хуулийг үндэслэн Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ Засгийн газрын гишүүдийг томилох тухай захирамжид гарын үсэг зурж, шинэ сайд нарыг томиллоо.
2024.07.10-ны өдөр Засгийн газрын гишүүн, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайдаар томилогдсон УИХ-ын гишүүн Жамбын Батсуурьд Монгол Улсын Шадар сайд Т.Доржханд тамгыг нь гардуулан өглөө. Тамга гардуулж, ажил хүлээлцэх арга хэмжээнд Барилга, хот байгуулалтын Дэд сайд Э.Золбоо, тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Баярбат болон яамны удирдлагууд, харьяа байгууллагын удирдах албан тушаалтнууд оролцов
(6) Сэтгэгдэл
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.