Засгийн газрын гишүүд амралтын өдрүүдээр ажиллав

Улсын Их хурлын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан 2017 оны 10 дугаар сарын 21-ны өдөр яамны удирдлагын бүрэлдэхүүнийг байлцуулан 2017 оны төсвийн тодотгол болон 2018 оны төсвийн төсөлтэй танилцаж Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр болон түүнийг хэрэгжүүлэх төлөвлөгөөнд тусгагдсан зарим арга хэмжээтэй холбоотой төсөвт тусгуулах, Сангийн яамтай уулзалт зохион байгуулж, санал солилцох талаар чиглэл өгөв.

Мөн 2017 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Улсын Их Хурлын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан Барилга, хот байгуулалтын яамны удирдах бүрэлдэхүүний хамтаар Улсын Их Хурлын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатартай уулзаж 2018 оны төсвийн төслийн талаар санал солилцож, Сангийн яамнаас өгсөн чиглэлийн дагуу цаашид анхаарч ажиллахыг холбогдох газар, хэлтэст даалгав .


Сэтгэгдэл байхгүй байна

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.
Шинэ мэдээ
Их уншсан