МОНГОЛ УЛСЫН ЭРЧИМ ХҮЧНИЙ ОРГИЛ АЧААЛЛЫН ҮЕИЙГ СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧЭЭР ХАНГАХ ТАЛААР ЯРИЛЦЛАА

Барилга, хот байгуулалтын сайд Финландын Гадаад харилцааны яамны Гадаад эдийн засгийн хамтын ажиллагаа хариуцсан Төрийн нарийн бичгийн дарга /Дэд сайд/ Ярно Сиряалатай уулзав.

Бүгд Найрамдах Финланд Улсад ажлын айлчлал хийх үеэрээ сайд Ц.Даваасүрэн Монгол Улсын эрчим хүчний оргил ачааллын үеийн хэрэглээг газын станцаар болон сэргээгдэх эрчим хүчээр шийдвэрлэх талаар тус улсын Гадаад харилцааны яамны Эдийн засгийн хамтын ажиллагааны Төрийн нарийн бичгийн даргатай санал солилцов. Мөн хоёр орны хамтын ажиллагааг барилга, хот байгуулалтын чиглэлээр өргөжүүлэн хөгжүүлэх талаар ярилцсан бөгөөд Финланд Улсын хувьд дээрх салбар чиглэлүүдийн хүрээнд хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлэв.

Барилга, хот байгуулалтын сайд мөн “Wärtsilä Energy” компанийн төлөөлөлтэй уулзалт хийлээ. Энэ үеэр Бизнесийн хөгжлийн асуудал хариуцсан захирал Майкл Болл болон, менежер Три Нгуентус компаний байгалийн хий, шингэн түлш, нар, салхи зэрэг сэргээгдэх эрчим хүчний, түлшний эх үүсвэрүүдийг ашиглан уян хатан, үр ашигтай цахилгаан станцын шийдэл танилцуулав.

Монгол Улсын Эрчим хүчний яам болон “Wärtsilä Energy” компанийн экспертүүдтэй хамтран 2019 онд хийж гүйцэтгэсэн эрчим хүчний эх үүсвэрүүдийн судалгааг бодит ажил хэрэг болгох чиглэлээр үргэлжлүүлэн ажиллахаа Финландын тал илэрхийллээ. Тус компаний дэвшилтэд технологийг нутагшуулах уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй барилга, дулаан шийдлийг нэвтрүүлэх, санхүүжилт, хөнгөлөлттэй зээл, гадаадын хөрөнгө оруулалтыг татах зэрэг асуудлыг хэлэлцэв.


Сэтгэгдэл байхгүй байна

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.
Шинэ мэдээ
Их уншсан