ШИНЭ ХАРХОРУМ ХОТЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ТЭЗҮ-ИЙГ БОЛОВСРУУЛЖ БАЙНА

Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Хархорум хотыг сэргээн байгуулах тухай” зарлиг, Улсын Их Хурлын 7 дугаар тогтоолоор хүн амын нутагшилт суурьшлын зохистой тогтолцоог бүрдүүлэх, хот, хөдөөгийн тэнцвэрт хөгжлийг хангах, соёл, аялал жуулчлалыг хөгжүүлэх хүрээнд Орхоны хөндийд Шинэ Хархорум хотыг байгуулахаар шийдвэрлэсэн. Тус бодлогын дагуу шинэ хот байгуулахад шаардлагатай эхний ээлжийн ТЭЗҮ-ийг боловсруулж, 189363.19 га газрыг Улсын тусгай хэрэгцээнд авах ажлыг зохион байгуулж, Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргааг байгуулан ажиллаж байна.



Сэтгэгдэл байхгүй байна

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.
Шинэ мэдээ
Их уншсан