“ПРЕЗИДЕНТ СПОРТ ЦОГЦОЛБОР"-ЫН ПРОТОКОЛЫГ АЛБАЖУУЛЛАА

Монгол, Хятад улсын төрийн тэргүүн нарын нэрэмжит “Президент спорт цогцолбор” төслийг БНХАУ-ын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлэх хүрээнд талууд хамтын ажиллагааны протоколыг 2023.09.01-ний өдөр албажууллаа. Протоколд нийт 58.560 м2 талбай бүхий Сагсан бөмбөг, Гар бөмбөг, Хөл бөмбөг, Усан сэлэлт, Талбайн теннис, Ширээний теннис, Агаарын теннис, Сквош теннис, Бокс, Бөх, Ханан хадны авиралт, Туялзуур сэлэм, Буудлага, Байт харваа, Фитнесс, Иога, Спиннинг, Дугуй зэрэг нийт 19 нэр төрлийн спортын үйл ажиллагааг явуулах боломжтой цогцолборын судалгаа, зураг төсөл, барилга угсралтын ажил, ашиглалтын үйл ажиллагаатай холбоотой бүхий л асуудлууд тусгагдан шийдвэрлэгдэв.


Сэтгэгдэл байхгүй байна

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.
Шинэ мэдээ
Их уншсан