БАРИЛГЫН САЛБАРЫН БОЛОВСОН ХҮЧНИЙГ ОХУ-Д МЭРГЭШҮҮЛЖ СУРГАНА

Монгол Улсын Барилга, хот байгуулалтын яам, Оросын Холбооны Улсын Барилга, орон сууц, нийтийн аж ахуйн яам хоорондын дэд ажлын хэсгийн 3 дугаар хуралдаан өнөөдөр /2023.10.18/-ны өдөр цахимаар боллоо.

Хуралдаанд Монголын талаас Барилга, хот байгуулалтын дэд сайд Э.Золбоо, ажлын хэсгийн гишүүд оролцсон бол ОХУ-ын талаас тус улсын Барилга, орон сууц, нийтийн аж ахуйн орлогч сайд Музиченко Сергев тэргүүтэй албаны төлөөллүүд оролцож, хоёр улсын Барилгын салбарыг хөгжүүлэх хэд хэдэн чиглэлээр санал солилцлоо.

Барилга, хот байгуулалтын дэд сайд Э.Золбоо хуралдааны үеэр барилгын үнэ өртгийг томсгосон үнэлгээгээр тооцох аргачлал, шаардлагатай дүрэм журмыг боловсруулж батлуулах, хоёр улсын ЗГ хоорондын тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд оюутан залуус, салбарын инженер техникийн ажилтнуудыг бакалавр, магистр, докторын зэрэгт хамруулж, тус улсын их дээд сургуулиудад сургах, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдийн багш нарыг ОХУ-д дадлагажуулах, тус улсын институтын багш нарыг Монголд урьж сургалт зохион байгуулах чиглэлээр хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн.

ОХУ-ын Барилга, орон сууц, нийтийн аж ахуйн орлогч сайд Музиченко Сергев Монголын барилгын салбарын мэргэжилтнүүдийг тус улсын их, дээд сургуулиудад суралцуулж, мэргэжил дээшлүүлэх болон бусад чиглэлийн хүрээнд хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлэв.

Талууд ийнхүү хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцсоны дараагаар протоколд гарын үсэг зурж, баталгаажууллаа.


Сэтгэгдэл байхгүй байна

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.
Шинэ мэдээ
Их уншсан