САЛБАРЫН АХМАДУУДАА ХҮЛЭЭН АВЧ, ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн өнөөдөр 2023.10.06-ны өдөр салбарын ахмадуудаа хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ.
Идэр залуу насныхаа эрч хүч, хөдөлмөр зүтгэлийг эх орныхоо хөгжил дэвшлийн төлөө зориулж, өнөөдрийн орчин үеийн Монгол Улсыг цэцэглэн хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан ахмадууддаа сайд Ц.Даваасүрэн гүн талархал илэрхийлж, урт насалж, удаан жаргахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүллээ.
Хүндэтгэлийн уулзалтад салбарын 100 гаруй ахмадууд хүрэлцэн ирж оролцлоо. Барилгын салбараас нийт 14 Хөдөлмөрийн баатар, 138 Гавьяат барилгачин, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан, Үйлчилгээний гавьяат ажилтан төрөн гарчээ.
Сэтгэгдэл байхгүй байна
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.