Дулааны шинэ шугамыг хэрэглэгчдэдээ хүлээлгэн өглөө

Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх Баянголын амны “Дулааны шугам”- нээлтийн үйл ажиллагаа 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр боллоо. Нээлтийн үйл ажиллагааны ерөнхий зохион байгуулагчаар БХБЯ, ЭХЯ, хамтарч зохион байгуулсан НЗДТГ, Нийслэлийн хот байгуулалт, ерөнхий төлөвлөгөөний газар, Барилга хөгжлийн төв ТӨААТҮГ, гүйцэтгэгч байгууллагууд “ДЦС-4” ТӨХК, “Меговатт” ХХК, “Тэргүүн инвест” ХХК , “Одконхолдинг” ХХК, “Монинжбар” ХК,”Альянс-Тех” ХХК, “Энергосервис монтаж ХХК,  “Ти Си Ди” ХХК ажилласан юм.

Дулааны шинэ шугамын нээлтэд  Барилга, хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр, Эрчим хүчний яамны сайд П.Ганхүү, урилгаар УИХ-ийн гишүүн Б.Ундармаа, Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, Дэд бүтэц, гэр хороололын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү, Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр,  СХД-ийн засаг дарга Ж.Сандагсүрэн нар болон бусад албаны хүмүүс, захиалагч, ашиглагч, хөрөнгө оруулагч, гүйцэтгэгч, зураг төсөл зохиогч байгууллагын төлөөллүүд оролцов.

Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага, хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний дагуу СХД-ийн Баянголын амны орон сууцны хорооллын  хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг боловсруулан НИТХ-аар2012 онд  баталсан.

Энэхүү ерөнхий төлөвлөгөөгөөр Сонгинохайрхан дүүргийн Баянголын амны 1-22 дугаар хорооны нутаг дэвсгэр байрлах Улаанбаатар хотын баруун хэсэгт үйлдвэрийн бүсэд амралт зугаалга, зуслан, ногоон хэсэгт хамаарагдах Орбитоос Олон улсын хүүхдийн Найрамдал зуслан хүртэлх зам дагуу нийт 1200 га талбайн 450 га талбайд хотын төвлөрлийг сааруулж бие даан хөгжүүлэх зорилгоор тохилог орон сууцны хорооллууд, үйлдвэрлэл, үйлчилгээ, сургууль, цэцэрлэг зэрэг  нийгэм, эдийн засгийн болон инженерийн дэд бүтэц, архитектур орон зайн цогц шийдэл бүхий хүн амыг ая тухтай эрүүл таатай  орчинд ажиллаж, амьдрах нөхцөлийг бүрдүүлэхээр үндсэн төлөвлөлт хийгдсэн байдаг.

Үүнд Баянголын аманд 75 600 хүн ам, 18000 айлын орон сууц, 18500 хүүхдийн сургууль, 4550 хүүхдийн цэцэрлэг, өрхийн эмнэлэг, худалдаа үйлчилгээний төв, бүхий соёлын төв, спорт цогцолборын барилга болон  Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв зэрэг барилга байгууламжуудыг барихаар төлөвлөсөн юм.

Батлагдсан ерөнхий төлөвлөгөөний дагуу 2012 оноос хойш тус нутаг дэвсгэрт тохилог орон сууцны хороолол, үйлдвэрлэл үйлчилгээ, сургууль цэцэрлэг, инженерийн шугам сүлжээ зэрэг маш олон бүтээн байгуулалт хийгдсэн.

Ерөнхий төлөвлөгөөгөөр 198 байршил дээр орон сууцны барилга байгууламж барихаар төлөвлөснөөр одоогийн байдлаар 174 байршил дээр барилга байгууламж баригдаж байна.  Үүний нэг 5000 айлын орон сууц бүхий “Буман-Өлзий” хорооллын эхний ээлжийн 400 айлын орон сууцны барилга ашиглалтад орж төвлөрсөн инженерийн шугам сүлжээнд бүрэн холбогдоод байна.

Эдгээр барилга байгууламжийг инженерийн шугам сүлжээний хангамж дэд бүтцийг Улсын төсвийн болон “Монгол Улсыг хөгжүүлэх” сангийн хөрөнгө оруулалтаар “Нийслэлийн шинэ хотхон, хорооллын инженерийн шугам сүлжээ” гэсэн төсөл арга хэмжээний хүрээнд 23,3 тэр бум төгрөгний санхүүжилтээр Баянголын амны дулаан хангамжийн шугам сүлжээний барилга угсралтын ажлыг 2012 оноос 4 үе шаттайгаар хэрэгжүүлж эхэлсэн. Баянголын амны орон сууцны хороолол болон бусад обьектын дулаан хангамжинд 222 гкал/цаг дулаан зарцуулахаар төлөвлөгдсөн ба нийт 7.7 км дулааны шугамын угсралтын ажлыг хийж гүйцэтгэжээ.

Гэвч 2016 оны байдлаар хийгдсэн шугам сүлжээг тухайн үеийн нөхцөл байдлаас үүдэн томоохон хэрэглэгчгүйн улмаас барилга угсралтын ажлыг бүрэн дуусгаагүй, байнгын ажиллагаагүй байснаас болж эвдрэх, гэмтэх хүндрэлтэй асуудлууд  гарсан аж. Ингээд 2017 оны 8  дугаар сард  энэхүү шугамыг бүрэн ашиглалтад оруулахаар БХБЯ, ЭХЯ-ны сайдуудын хамтарсан тушаалаар ажлын хэсэг байгууллагдан ажилласанаар  шугамыг сэргээн засварлах ажлыг хийн одоо ашишлалтанд оруулан хэрэглэгчдийг төвлөрсөн дулаанд холболоо. Энэ хугацаанд шугамын сэргээн засварлахад голчлон гүйцэтгэсэн ДЦС-4-ийн хамт олон болон инженер Сампилноров ахлагчтай баг мөн санхүүгийн дэмжлэг үзүүлсэн тус шугамын томоохон хэрэглэгч Буман-Өлзий хорооллын гүйцэтгэгч ТиСиТи ХХК-ийн хамт олонд  БХБЯ-ны зүгээс талархал илэрхийлж байна.

Түүнчлэн Баянголын амын хэрэглэгчдийг дулаанаар хангахаас гадна бусад инженерийн дэд бүтэцийг хамт шийдвэрлсэн болно.  Үүнээс  цахилгаан хангамжийн 10кВ-ын түгээх сүлжээнд 13.0 МВт орчим чадлын хэрэглээг хангах 10кВ-ын хуваарилах байгууламж 3 иж бүрдэл, 2*400 кВа чадалтай ТП 33 иж бүрдэл, 59.9 км урт 10кВ-ын кабель шугамын барилга угсралтын ажил бүрэн дууссан, төлөвлөгдөж байгаа барилгууд нийт 21362 м3/х цэвэр ус шаардагдах бөгөөд төвийн ус хангамжийн ф600 мм шугмаас насос станцаар өргөж 2*1500 хүчин чадалтай усан санруу ф300 мм 2 хос шугамаар хангахаар шугамын барилга угсралт хийгдэж нийт  11 ЦТП-д холболт хийгдсэн бөгөөд ф200-600мм-ийн голчтой 7.2 км урт ариутгах татуургын шугам барьж хотын төвлөрсөн инженерийн шугам сүлжээнд холбосон байна.

Энэ төсөл, инженерийн дэд бүтэц тэр дундаа дулааны шугам сүлжээ баригдсанаар СХД-ийн 1-22 дугаар хорооны нутаг дэвсгэр дээр байгаа аж ахуй нэгж байгууллага, айл өрхүүд инженерийн төвлөрсөн болон хэсэгчилсэн шугам сүлжээнд холбогдох боломж бүрдэж, иргэд эрүүл аюулгүй, ая тухтай орчинд ажиллаж амьдрах нөхцөлийг бүрдүүлж улмаар хотын төвлөрөл, нягтралыг сааруулж, одоо байгаа халаалтын зуухны тоо эрс буурч, төвлөрсөн дулаанд холбогдсноор Улаанбаатар хотын утаа агаарын бохирдол багасаж, байгаль орчин, хөрсний бохирдол, цаашлаад дэлхийн дулаарлыг бууруулахад хувь нэмэр болох юм.


Сэтгэгдэл байхгүй байна

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.
Шинэ мэдээ
Их уншсан