ДУЛААНЫ ЗАР ИНЖЕНЕРИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР
ДУЛААНЫ ЗАР ИНЖЕНЕРИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР
Ерөнхий зүйл
Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн газар хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөсөн “Дархан хотын цэвэр усны шугам сүлжээг өргөтгөх, шинэчлэх, ухаалаг тоолуур нэвтрүүлэх төсөл”
Төслийн хүрээнд гүйцэтгэгч байгууллагатай байгуулсан гэрээг хугацаанд нь хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, төслийн зохицуулагчийг мэргэжлийн зөвлөгөө, дэмжлэгээр хангах, “Барилгын тухай”, “Хот суурины ус хангамж ариутгах татуургын ашиглалтын тухай хууль”, “Хэмжил зүйн тухай” холбогдох норм нормативын баримт бичгийн хүрээнд төслийн ажлыг хэрэгжүүлэхэд чиглэнэ.
Ажлын байранд тавигдах шаардлага:
Боловсрол: Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй;
Мэргэжил: Дулааны процессын автоматжуулалт /071305/, Механик инженерчлэл /071501/; Мэргэшил: Стандарт хэмжил зүйн газрын Хэмжил зүйн суурь сургалт, Усны тоолуурын зарцуулалт чиглэлийн сургалтуудад хамрагдаж төгссөн байх, Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй байх.
Туршлага: Автоматжуулалт, хэмжүүрийн инженерээр 5-аас доошгүй жил ажилласан байх;
Ур чадвар:
- Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр мэргэшсэн байх;
- Баримт бичиг боловсруулах, асуудал шийдвэрлэх эдийн засаг, хууль зүйн үндэслэлийг тодорхойлох;
- Өөрийн мэдлэг чадвар, өөрт байгаа мэдээллийг баг хамт олонтой хуваалцаж хамтран ажиллах;
- Бусадтай харилцан итгэл төрүүлэхүйц ажил хэрэгч, нээлттэй харилцааг бий болгох;
- Гадаад хэл, мэдээллийн технологийн болон бусад зайлшгүй шаардлагатай ур чадвар
Оролцогчдод шаардагдах баримт бичиг:
Сонгон шалгаруулалтад оролцогч нь шаардлага хангаж буйг нотлох дараах баримтыг дарааллын дагуу бүрдүүлж ирүүлнэ. Үүнд:
- Анкет /Төрийн албан хаагчийн анкет Маягт №1/-ийн дагуу бүрэн бөглөсөн байх;
- Товч намтар;
- Иргэний үнэмлэхний хуулбар;
- Боловсролын диплом, гэрчилгээ;
- Мэргэшсэн зэргийн гэрчилгээ;
- Ажилласан хугацаа болон ажил эрхлэлтийг гэрчлэх баримт /Нийгмийн даатгал/-ийн тодорхойлолт;
- Өмнөх буюу одоогийн ажлын газрын тодорхойлолт, мэргэжлийн ур чадвар, туршлагыг нотлох мэдээлэл, баримт.
- Ял шийтгэл эдэлж байсан эсэх e-mongolia-ийн лавлагаа.
Санамж: Хэрэв дээрх баримт бичгийн аль нэг нь байхгүй тохиолдолд сонгон шалгаруулалтын материалын бүрдэл дутуу гэж үзэн тэнцээгүйд тооцно.
Дээрх шаардлагыг хангасан сонирхогч этгээд шаардлагатай баримт бичгийг дараах хаягт дугтуйлж ирүүлнэ үү.
Улаанбаатар, Чингэлтэй дүүрэг 4-р хороо Барилгачдын талбай 3, Засгийн газрын 12 байр. Утас:99056494
Баримт бичиг ирүүлэх хугацаа: 2023 оны 06 сарын 23-ны 17:00 цагаас өмнө ирүүлнэ.
БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМ