ОРОН СУУЦ, НИЙТИЙН АЖ АХУЙН САЛБАРЫН ХАМТЫН ХЭЛЭЛЦЭЭРИЙГ АЛБАЖУУЛЛАА

Өнөөдөр /2023.06.05/-ны өдөр Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн, “Монголын нийтийн аж ахуйн үйлчилгээний холбоо" ТББ-ын тэргүүн Б.Пүрэвжав, "Орон сууц, нийтийн аж ахуйн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбоо"-ны дарга Б.Жавзандулам нар хамтын ажиллагааны хэлэлцээрт гарын үсэг зурж албажууллаа.

Орон сууц, нийтийн аж ахуйн салбарын 2023-2025 оны хамтын хэлэлцээрт салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгох, салбарын ажилтнуудын цалин хөлс, нийгмийн баталгааг хангах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн нөхцлийг сайжруулах, нийгмийн түншлэлийг хөгжүүлэх зэрэг нийт 9 бүлэг 78 арга хэмжээ тусгагджээ.


Сэтгэгдэл байхгүй байна

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.
Шинэ мэдээ
Их уншсан