АЖЛЫН БАЙРНЫ ЗАР

Барилгын инженер сонгон шалгаруулах тухай зар

 

“Ногоон нуур 1008 айлын орон сууц” төсөл хэрэгжүүлэх нэгжид Барилгын инженер сонгон шалгаруулж авах тул сонирхсон иргэд мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

 

Барилгын инженерд тавигдах шаардлага:

  • Иргэний болон үйлдвэрлэлийн барилга, байгууламж /0732/-ийн инженер мэргэжилтэй, бакалавар болон түүнээс дээш зэрэгтэй байх;
  • Мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан байх;
  • Хятад хэлний ярианы болон бичгийн чадвартай байх;
  • Барилга, авто замын чиглэлээр мэргэшсэн бол давуу тал болно.
  • Комьютерийн хэрэглээний программуудыг бүрэн эзэмшсэн байх;
  • Автокад, Майкрософт прожект программуудыг бүрэн эзэмшсэн байх;
  • Баримт бичиг боловсруулах, асуудал шийдвэрлэх, эдийн засаг, хууль зүйн үндэслэлийг тодорхойлох;
  • Өөрийн мэдлэг чадвар, өөрт байгаа мэдээллийг баг хамт олонтой хуваалцаж хамтран ажиллах;
  • Бусадтай харилцан итгэл төрүүлэхүйц ажил хэрэгч, нээлттэй харилцааг бий болгох чадвартай байх;
  • Гадаад хэл, мэдээллийн технологийн болон бусад зайлшгүй шаардлагатай ур чадвартай байх;

Сонирхсон этгээд мэдүүлгээ дор дурдсан хаягаар 2023 оны  05 дугаар сарын 19ий өдрийн 17  цагаас өмнө ирүүлнэ үү.

Мэдүүлэг гаргагч нь шаардлага хангаж буйг нотлох дараах баримтыг бүрдүүлж ирүүлнэ:

  • Анкет /Төрийн албан хаагчийн анкетыг маягт N1-ийн дагуу бүрэн бөглөсөн байх/;
  • Товч намтар;
  • Иргэний үнэмлэхийн хуулбар;
  • Боловсролын диплом, гэрчилгээ;
  • Ажилласан хугацаа болон ажил эрхлэлтийг гэрчлэх баримт /Нийгмийн даатгал, хөдөлмөрийн дэвтэр/-ийн хуулбар;
  • Өмнөх болон одоогийн ажлын газрын тодорхойлолт, мэргэжлийн ур чадварын мэдээлэл, нотлох баримт.           

Барилга, хот байгуулалтын яам.

 Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг,

Засгийн газрын XII байр - 314 тоот.  Лавлах утас: 76003333

 

 


Сэтгэгдэл байхгүй байна

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.
Шинэ мэдээ
Их уншсан