Барилга, хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр БНХАУ-ын ӨМӨЗО-ны Худалдааны танхимын дэд дарга, боомтын ажлын албаны дарга Гүө Ган-ыг хүлээн авч уулзав.

Монгол Улсын Барилга, хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Худалдааны танхимын дэд дарга, боомтын ажлын албаны дарга Гүө Ган тэргүүтэй төлөөлөгчдийг 2017 оны 08 дугаар сарын 09-ны өдөр тус яамны хурлын танхимд хүлээн авч уулзалтын үеэр талууд “Бүс ба Зам” эдийн засгийн коридорын “Хөгжлийн зам” хөтөлбөрийн хүрээнд боомт чөлөөт бүсүүдийн хот байгуулалтын төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх, хоёр улсын эдийн засгийн нөхцөл байдал, тэдгээрийн харилцан уялдааг сайжруулах,  хамтран ажиллах талаар санал солилцохын ялдамд 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдөр БХБЯ, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ардын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны Санамж бичгийн хэрэгжилтийг дүгнэх, зорилтыг эрчимжүүлэх талаар хөндсөн найрсаг уулзалт болж өнгөрсөн юм.

БХБЯ-аас дэвшүүлсэн дээрх бүхий л асуудалд хятадын тал хамтран ажиллахад бэлэн байгаагаа мэдэгдэж ажил хэрэг болгохоор талууд хуралдааны тэмдэглэл үйлдэн холбогдох албан тушаалтнууд гарын үсэг зурж баталгаажуулаад байна.

Мөн хятадын талаас 2017 оны 09 дүгээр сарын 26-30-ны өдрүүдэд “Монгол Хятадын экспо”-г 2 дахь удаагаа зохион байгуулахаар төлөвлөж байгаатай холбогдуулан тус яамны төлөөллүүдийг Монгол-Хятад хил дамнасан хамтын ажиллагааны бүсгийн дугуй ширээний уулзалт, “Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридор” олон улсын хамтын ажиллагаа форумд оролцохыг албан ёсоор урьсан бөгөөд Барилга, хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр тус экспод ач холбогдол үзүүлж барилгын салбарын төлөөллүүдийн ажлын хэсэг байгуулж идэвхтэй оролцохоо хариу илэрхийлсэн.

Эцэст нь Замын-Үүд, Алтанбулаг боомт, чөлөөт бүс, шинээр бий болох Хөшгийн хөндийн нээлттэй эдийн засгийн бүсийн хот байгуулалтын төслийн хэрэгжилтийг “Бүс ба Зам” эдийн засгийн коридорын хөтөлбөрт хамруулах нь эдийн засгийн чухал ач холбогдолтой болохыг БХБ сайд Г.Мөнхбаяр онцлон хэллээ.

“Монгол-Хятадын экспо”-ний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг дарж үзнэ үү.


Сэтгэгдэл байхгүй байна

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.
Шинэ мэдээ
Их уншсан