Барилга, хот байгуулалтын сайд “Буянт-Ухаа 2” хороололд ажиллаа

Өнөөдөр Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан, сайдын зөвлөх Л.Ганбаатар нар Төрийн орон сууцны корпорацийн хэрэгжүүлж буй "Төрийн түрээсийн орон сууц хөтөлбөрт "Буянт-Ухаа 2"хороололд хамрагдсан иргэдтэй уулзаж, санал бодлыг сонслоо. “Төрийн түрээсийн орон сууц” хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар Төрийн орон сууцны корпорацийн ерөнхий захирал Ж.Хичээнгүй танилцуулахдаа улсын хэмжээн нийт 1512 айл өрх энэхүү хөтөлбөрт хамрагдсаныг дурдлаа. Тус хөтөлбөрт хамрагдсан иргэн Ховд аймгийн Дарви сумын харьяат 97 настай Загдын Гэнцэн (ахмад настан), Жамцарангын Ира (ХБИ) нар хэлэхдээ: Төрөөс зорилтот бүлгийн иргэдэд зориулж ийм хөтөлбөр хэрэгжүүлж буйд талархсанаа илэрхийлж, үр хүүдүүд минь тогтмол цалинтай орлоготой тул сард төлөх түрээсийн төлбөртөө санаа зовохгүй сайхан байна.

2 3

Бидэн шиг орлого багатай иргэдэд энэ мэт тохилог орон сууцанд, цэвэр агаарт түрээслэх байр бий болгож буйд баяртай байна цаашид энэхүү түрээсийн хөтөлбөрийг улам өргөжүүлэн хэрэгжүүлэх шаардлагатай байгаа тухай саналаа хэллээ. Мөн Х.Баделхан сайд баригдаж дуусаагүй байгаа “Буянт-Ухаа 2” хорооллын дуусаагүй 18 барилга угсралтын ажлын явцтай таницсан юм. (972 айлын орон сууц).

45

2014 онд барилга угсралтын ажил эхэлсэн боловч 2016 оны 5 дугаар сард санхүүжилтгүйн улмаас зогссон. Уг барилга ашиглалтад орсноор 972 айл өрх түрээсийн орон сууцанд хамрагдах нөхцөл бүрдэх ба барилгын яамны зүгээс барилгын ажлыг цааш үргэлжлүүлж дуусгахыг бүх талаар дэмжихээ илэрхийлсэн. 67Барилга, хот байгуулалтын сайдын зүгээс түрээсийн орон сууц хөтөлбөрийг тасралтгүй үргэлжлүүлэх талаархи холбогдох хөрөнгийн эх үүсвэр, судалгааны ажлуудыг шат дараатай авч хэрэгжүүлж, удахгүй үр дүнг эргэж танилцуулах болно гэдгээ хэллээ.


Сэтгэгдэл байхгүй байна

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.
Шинэ мэдээ
Их уншсан