Барилга, хот байгуулалтын сайд салбарынхантайгаа уулзлаа

Засгийн газрын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр 2016 оны есдүгээр сарын 1-ний өдөр Монгол Улсад Шинэ цагийн барилгын салбар үүсч хөгжсөний түүхт 90 жилийн ойг угтан салбарынхаа нийт ажилтан ажиллагсадтай уулзлаа. Уулзалтад барилгын салбарт үйл ажиллагаа явуулж буй барилга угсралтын болон зураг төслийн компаниуд, үл хөдлөх хөрөнгө зуучлалын компаниуд, барилгын материал үйлдвэрлэлийн компаниудын төлөөлөл хүрэлцэн ирж салбарын сайдынхаа бодлого зорилтыг сонсож бодит нөхцөл байдлын талаарх үнэлт дүгнэлттэй танилцав.

IMG_9161

Салбарынхантайгаа хийсэн уулзалтын эхэнд сайд Г.Мөнхбаярын тавьсан илтгэл ихээхэн анхаарал татсан бөгөөд нөхцөл байдлыг шударгаар үнэлж дүгнэн цаашдын гарцаа зөв олж харжээ гэж уулзалтад оролцогчид дүгнэж байв. Ямартай ч салбарынхантайгаа хийсэн анхны уулзалтаар “мэргэжлийн” сайд, “салбартаа танигдсан хүн”, зовлонг нь ойлгож байгаа хийх ажлаа мэдэж байгаа хүн гэсэн үнэлэлтүүдийг танхимаас авч байгаа харагдлаа. Түүний өмнөө тавьсан зорилт бол барилгын салбарынхны хувьд сайдтайгаа хамтдаа туулах зовлон жаргал нь нэг ижил, тиймээс нэгэн зүгт харах шинэ үе ирлээ гэж уулзалтад оролцогчид санал бодлоо илэрхийлж байв.

IMG_9165

Дөрвөн цаг үргэлжилсэн энэ уулзалтын үеэр бусдад ойлгуулж чадахгүй байсан олон асуудлаа хэлэлцэн, зарим шийдлийг олж урам зориг орлоо. Энэ эрчээрээ 90 жилийн ойгоо нижгэр тэмдэглэн их бүтээн байгуулалтын ажилдаа орж асуудал бүхнийг гацаанаас гаргахын төлөө гар сэтгэл нийлэн ажиллана гэсэн урмын үгсээр уулзалт өндөрлөсөн юм.

IMG_9168 IMG_9191 IMG_9201


Сэтгэгдэл байхгүй байна

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.
Шинэ мэдээ
Их уншсан