ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ УРИЛГА
ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ УРИЛГА
Огноо : 2022.07.27
Барилга, хот байгуулалтын яамнаас “Барилга байгууламжийн норм, нормативын сангийн үйл ажиллагааны 2022 оны төлөвлөгөө”-нд тусгагдсан “Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хууль, түүнийг дагалдан гарсан дүрэм, журмуудын хэрэгжилтийн судалгаа /үр дагаварт үнэлгээ/ хийх” ажлын зөвлөх үйлчилгээг гүйцэтгэх хуулийн этгээдтэй Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3-т заасныг үндэслэн шууд худалдан авах гэрээ байгуулахаар төлөвлөж байгаа тул уг ажлыг гүйцэтгэх саналаа ирүүлэхийг урьж байна.
Сонирхсон хуулийн этгээд нь дараах нотлох баримтыг ирүүлнэ. Үүнд:
- Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /эх хувиас хуулбарлах/;
- Байгууллагын танилцуулга;
- Ажиллах хүчний туршлага, ур чадварын талаарх мэдээлэл:
- Багийн ахлагч: Эрх зүйч, магистр ба түүнээс дээш зэрэгтэй, нийтийн эрх зүйн чиглэлээр мэргэшсэн, мэргэжлээрээ 10-аас доошгүй жил ажилласан, хуулийн төсөл боловсруулах, хууль, тогтоомжийн хэрэгжилтэд үр дагаврын үнэлгээ эсвэл хуулийн төслийн үр нөлөөний судалгаа, шинжилгээний ажил гүйцэтгэж байсан туршлагатай байх;
- Багийн гишүүд:
- Хот төлөвлөлтийн архитектор, мэргэжлээрээ 8-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх;
- Эрх зүйч, мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан, хуулийн хэрэгжилтийн судалгаа, үнэлгээ, дүн шинжилгээ хийх, тайлагнах ур чадвартай байх;
- Өмнө нь гүйцэтгэж байсан ижил төстэй ажлын туршлагын талаарх мэдээлэл /сүүлийн 3 жил буюу 2019, 2020, 2021 он/.
Сонирхсон хуулийн этгээд дээр дурдсан мэдээллийг 2022 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 16:00 цагаас өмнө Барилга, хот байгуулалтын яамны Хот байгуулалт, газрын харилцааны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын шинжээч С.Болороогийн цахим шуудангийн хаяг (boloroo.s@mcud.gov.mn)-аар ирүүлнэ үү.
Хаяг: Улаанбаатар 15170, Чингэлтэй дүүрэг, Барилгачдын талбай-3,
Засгийн газрын байр 12,
Барилга, хот байгуулалтын яамны
4 дүгээр давхар, 414 тоот өрөө
Харилцах утас: 76003333 (1171), 99070345