ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА

 ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА

Огноо : 2022.07.27

          Барилга, хот байгуулалтын яамны “Барилга байгууламжийн норм, нормативийн сангийн үйл ажиллагааны 2022 оны төлөвлөгөө”-нд тусгагдсаны дагуу "Газар зохион байгуулалт, хот байгуулалтын нэр томьёоны тайлбар”-ын хэвлэлийн эхийг бэлтгэж, хэвлэх ажлыг гүйцэтгэх тухай үнийн санал ирүүлэхийг урьж байна. 

1. Саналаа дараах бүрдэлтэйгээр ирүүлнэ. Үүнд:

  • Хуулийн этгээдийн гэрчилгээний хуулбар, танилцуулга;
  • Сүүлийн 1 жилийн буюу 2021 оны санхүүгийн тайлан;
  • Өмнө гүйцэтгэж байсан ижил төстэй ажлын туршлагыг харуулсан баримт /гэрээ, гэрээ дүгнэсэн акт
  • Нийлүүлэх үнэ, үнийн хуваарь;
  • Нийлүүлэх /хэвлэх/ хугацаа, ажлын үе шатны хуваарь.

2. Техникийн тодорхойлолт:

  • Нүүр: 300;
  • Хэмжээ: В5;
  • Тоо хэмжээ: 600 хувь;
  • Материал: нүүр- 250гр-ын матт цаас, дотор тал- 80гр-ын шохойтой цаас;
  • Хэвлэл: дотор тал -1+1, хавтас -4+0 өнгөтэй;
  • Нуруу: 24-32 нүүрээр өндөрлөж /нуруулдаж/ оёсон байх.

3. Саналыг 2022 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 16:00 цагаас өмнө Барилга, хот байгуулалтын яамны Хот байгуулалт, газрын харилцааны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын шинжээч С.Болороогийн цахим шуудангийн хаяг (boloroo.s@mcud.gov.mn)-аар ирүүлнэ үү.

 

Захиалагчийн хаяг: 

Улаанбаатар 15170, Чингэлтэй дүүрэг, Барилгачдын талбай-3,

Засгийн газрын байр 12, Барилга, хот байгуулалтын

 яамны 4 дүгээр давхар, 414 тоот өрөө.

Харилцах утас: 76003333 (1171), 99070345 

 


Шинэ мэдээ
Их уншсан