САЛБАРЫН ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНИК, ТЕХНОЛОГИЙН ЗӨВЛӨЛ ХУРАЛДАЖ БАЙНА
Барилга, хот байгуулалтын яамны дэргэдэх шинжлэх ухаан, техник технологийн зөвлөлийн ээлжит хурал /2022.07.07/-ны өдөр болж байна. Хурлыг танхим болон цахим хэлбэрээр зохион байгуулж, дараах 6 асуудлыг хэлэлцэж байна.
1 “Авто машины техникийн оношлогоо, үйлчилгээ, засварын барилга байгууламж галын аюулгүй байдлын шаардлага” -ыг шинээр боловсруулсан тухай – /дэмжигдсэн/
2. “Эрчимжсэн мал аж ахуй болон туслах аж ахуйн барилга байгууламж төлөвлөх” барилгын дүрмийн төслийг боловсруулсан тухай – /дэмжигдсэн/
3. “Барилгын материал зарцуулалтын норм боловсруулах аргачлал” /БД 82-105-21/ барилгын дүрмийн төслийг шинээр боловсруулсан тухай– /дэмжигдсэн/
4. “Ерөнхий боловсролын байгууллагын барилгын зураг төсөл төлөвлөлт” БНбД -ийн төслтийг шинэчлэн боловсруулсан тухай – /хэлэлцэж байна/
5. “Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын барилгын зураг төсөл төлөвлөлт” БНбД-ийн төслийг шинэчлэн боловсруулсан тухай-/хэлэлцэж байна/
6. “Булган аймгийн төв, Булган хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”- боловсруулсан тухай-/хэлэлцэж байна/.