СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

               Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн газар хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөсөн “Дархан хотын цэвэр усны шугам сүлжээг өргөтгөх, шинэчлэх, ухаалаг тоолуур нэвтрүүлэх төсөл”

Сангийн сайдын 2021 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 4 дүгээр тушаалаар батлагдсан “Засгийн газрын гадаад зээлийн хөрөнгийг ашиглах, эдгээр хөрөнгөөр санхүүжих төсөл арга хэмжээг хэрэгжүүлэх, зохион байгуулах, санхүүжүүлэх, хяналт тавих, үнэлэх журам”-ын 9 дүгээр бүлгийн 9.4.1, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 7 дугаар зүйлд заасныг үндэслэн Төслийн зохицуулагчийн  албан тушаалд томилогдох удирдах ажилтны сонгон шалгаруулалтыг нийтэд зарлаж байна.

Ажлын хамрах хүрээ

Төслийн зохицуулагч нь төслийн бүхий л үйл ажиллагаатай холбоотой асуудлыг эрхлэн хариуцаж, удирдан чиглүүлж, төсөл хэрэгжүүлэгч байгууллагуудыг удирдлага зохицуулалтаар хангаж ажиллана. Төслийн зохицуулагч нь БХБЯ-ны Төслийн нэгж хариуцсан газрын даргад ажлаа шууд тайлагнаж, холбогдох байгууллагуудтай ажил хэргийн уялдааг хангаж ажиллана. Төслийн зохицуулагч нь төсөл удирдах нэгжийн үйл ажиллагааг хариуцах бөгөөд зохицуулагчийн ажил үүрэгт дараах ажил үйлчилгээ багтана (гэхдээ дараах үүргүүдээр хязгаарлагдахгүй байна)

Ажлын байранд тавигдах шаардлага

  • Инженерчлэл, инженерийн үйлдвэрлэл /071/ чиглэлийн мэргэжилтэй байх;
  • Төрийн болон олон нийтийн байгууллагад 5 жил ажилласан туршлагатай байх;
  • Удирдан зохион байгуулах чадвартай байх;
  • Байгууллагын олон төрлийн үйл ажиллагаа болон төслийн нэгжийг удирдан зохион байгуулах туршлага, чадвартай байх;
  • Төслийн хэрэгжилтийн талаар ойлголт, мэдлэгтэй байх;
  • Компьютерийн хэрэглээний програмууд дээр ажиллах чадвар, мэдлэгтэй байх.

ОРОЛЦОГЧДОД ШААРДАГДАХ БАРИМТ БИЧИГ:

Сонирхолоо илэрхийлэгчид нь дараах баримт бичгийг ирүүлж өргөдлөө гаргана:

  1. Өргөдөл (маягт 1, 3x4 хэмжээтэй зураг);
  2. Диплом болон гэрчилгээний хуулбар;
  3. Иргэний үнэмлэхний хуулбар; 
  4. Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар (Ажил олгогчийн бичилт хийгдсэн байх)
  5. Өмнөх ажил олгогч болон сүүлийн ажил олгогчийн тодорхойлолт.

Санамж: Хэрэв дээрх барим бичгийн аль нэг нь байхгүй тохиолдолд сонгон шалгаруулалтын материалын бүрдэл дутуу гэж үзэн тэнцээгүйд тооцно.

Дээрх шаардлагыг хангасан сонирхогч этгээд шаардлагатай баримт бичгийг дараах хаягт дугтуйлж ирүүлнэ үү.

Улаанбаатар, Чингэлтэй дүүрэг, 4-р хороо, барилгадын талбай 3, Засгийн газрын 12-р байр 318 тоот

Баримт бичиг ирүүлэх хугацаа: 2022 оны 07 сарын 18-ны 10:00 цагаас өмнө ирүүлнэ.

 

БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМ


Сэтгэгдэл байхгүй байна

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.
Шинэ мэдээ
Их уншсан