БХБ-ын сайд Х.Баделхан төв цэвэрлэх байгууламжийн нөхцөл байдалтай танилцлаа

Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан, Дэд сайд Ш.Лхамсүрэн нар Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийн  нөхцөл байдалтай газар дээр нь очиж танилцлаа. IMG_2469Улаанбаатар хотод бохир усыг механик аргаар цэвэрлэх байгууламж 1964 онд ашиглалтад орсноос хойш 3 үе шаттайгаар техник, технологийн өргөтгөл, шинэчлэлтийг хийж, улмаар хоногт 230000 м3 ахуйн бохир усыг хүлээн авч, зохиомол биологи цэвэрлэгээний аргаар бохир усыг цэвэрлэдэг аж. IMG_2499Ахуйн бохир усыг цэвэрлэх зориулалт бүхий байгууламжид химийн бохирдолтой үйлдвэрийн бохир ус нийлүүлэгдэж байгаа нь биологи цэвэрлэгээний технологийн горимыг алдагдуулж, стандартын шаардлагад нийцтэл цэвэрлэж чадахгүйд хүргэсэн тухай холбогдох мэргэжилтнүүд дурдлаа. IMG_2455Цэвэрлэх байгууламж нь хаягдал лагаа ил задгай хатаадаг бөгөөд үйлдвэрийн бохир уснаас эвгүй үнэр бүхий лаг ялгарч тус үнэр нийслэлийн хэмжээнд тархах болсон байна. Энэхүү асуудлаар Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан төв цэвэрлэх байгууламжийн инженер техникийн ажилтнуудтай уулзаж санал солилцож, энэ хавар эхлэх цэвэрлэх байгууламжийн ажлын төлөв байдлын талаар ярилцлаа. IMG_2543IMG_2449IMG_2443


Сэтгэгдэл байхгүй байна

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.
Шинэ мэдээ
Их уншсан