"ВIM FORUM-2022" БОЛЖ БАЙНА

 “ВIM FORUM-2022” буюу барилгын мэдээлэлтэй загварчлалыг нэвтрүүлэх форум /2022.04.12/-ны өдөр боллоо. 

“Төрөөс барилгын салбарын талаар баримтлах бодлого”-д барилга байгууламжийн зураг төсөл боловсруулахад тогтвортой, ухаалаг, ногоон хөгжлийн зарчмыг тусган, олон улсын түвшинд хүргэх зорилтыг дэвшүүлж, Барилгын төслийн удирдлага, мэдээллийн нэгдсэн систем “BIM” нэвтрүүлэх талаар тусгасан байдаг. “BIM” нэвтрүүлснээр барилгын салбар бүрэн цахимжиж, зураг төсөл зохиогчид олон улсын зах зээлд гарч, төсөвт өртөг, байгаль орчин, эрчим хүчний үр ашиг зэргийг харгалзан илүү оновчтой, зөв төлөвлөлт хийх нөхцөл бүрдэх юм. Иймээс энэ хүрээнд олон улсын туршлага судлах, системийн суурь нөхцөлийг бүрдүүлэх, зураг төслийн чанарыг сайжруулах зорилгын дор “ВIM FORUM-2022” болж байна.

Форумыг Барилга, хот байгуулалтын дэд сайд Э.Золбоо нээж, үг хэллээ. Тэрбээр: Барилга байгууламжийн зураг төсөл гэдэг бол олон салбарын шинжлэх ухааныг өөртөө шингээж, урт хугацааны тооцоо судалгаа, ур чадвар, оюуны хүч хөдөлмөр, дүн шинжилгээний үндсэн дээр бий болж, Улс орны хөгжлийн тулгуур болдог бүтээгдэхүүн юм. Хот болон барилгын төлөвлөлт, материал, хийц бүтээц, шинэ технологи, механикжуулалт, өндөр бүтээмжтэй техник хэрэгсэл зэрэг нь зураг төслөөр дамжин үйлдвэрлэл болдог. Өнөөдрийн байдлаар Монгол Улсад бүртгэлтэй, тусгай зөвшөөрөлтэй зураг төслийн нийт 860 аж ахуй нэгж байгууллага үйл ажиллагаа явуулж байна. Цаашид яамны зүгээс аж ахуй нэгжүүдэд “BIM” нэвтрүүлэхэд онцгойлон анхаарч, барилгын салбарын цахим засаглалд шилжих бодлого, үйл ажиллагааг үе шаттайгаар хэрэгжүүлнэ гэлээ.

 


(3) Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

mulOMpUR[127.0.0.1]

1

2022-05-27 03:05:25 0 0 Хариулах

mulOMpUR[0:0:0:0:0:0:0:1]

1

2022-05-27 02:25:43 0 0 Хариулах

fghfghdfh[127.0.0.1]

wegfhfghfgh

2022-04-29 08:58:08 0 0 Хариулах
Шинэ мэдээ
Их уншсан