ТӨРИЙН ДЭЭД ОДОН, МЕДАЛИЙГ ГАРДУУЛЛАА
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар 2022.02.11-ний өдөр БХБЯ-ны Инженерийн дэд бүтцийн хэлтсийн дарга Дондовын Мөнхбаатарыг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор, яамны Санхүү, хөрөнгө оруулалтын газрын мэргэжилтэн Чончоогийн Амартүвшинг Хөдөлмөрийн хүндэт медалиар шагналаа. Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн нар шагналыг гардуулан өгч хүндэтгэл үзүүллээ. Төрийн дээд одон медаль хүртсэн албан хаагчиддаа ажлын амжилт хүсч, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Сэтгэгдэл байхгүй байна
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.