ТӨРИЙН ДЭЭД ОДОН, МЕДАЛИЙГ ГАРДУУЛЛАА

Угтан ирж буй “Буян үйлдэгч” хэмээх Усан бар жилийн сар шинийн баярын босгон дээр өнөөдөр /2022.02.07/-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Барилга, хот байгуулалтын яамны зарим албан хаагчдыг Төрийн дээд одон медалиар шагнасныг Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн нар гардуулан өгч, хүндэтгэл үзүүллээ. Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор ХБГХБХЗГ-ын шинжээч, ахмад ажилтан Мягмардоржийн Гантөмөр, НААИДББХЗГ-ын дарга Ганчулууны Цогтсайхан, НААИДББХЗГ-ын ахлах шинжээч Ренчинсүрэнгийн Батчимэг, Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор ХХЕГ-ын ахмад ажилтан тус яамны ажилтан Мягмарын Энхтайван, Алтан гадас одонгоор СМТХ-ийн дарга Нямсүрэнгийн Нарантуяа, НААИДБХЗГ-ын ахлах шинжээч Мэдэхгүйн Ням-Осор, Хил хамгаалах байгууллагын ахмад, тус яамны жолооч Раашийн Баярмагнай, Хөдөлмөрийн хүндэт медалиар СХОГ-ын ахлах шинжээч Сүхтэйн Оюунжаргал, яамны жолооч Ёндонгийн Ганчулуун, яамны байрны үйлчилгээний ажилтан Амарцогтын Солонго нар шагнагдлаа. Шагнал хүртсэн нийт албан хаагчиддаа ажлын амжилт хүсч, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.


Сэтгэгдэл байхгүй байна

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.
Шинэ мэдээ
Их уншсан