САНДАГИЙН ДОЛЖИНГ МОНГОЛ УЛСЫН "ГАВЬЯАТ БАРИЛГАЧИН" ЦОЛ ТЭМДГЭЭР ШАГНАЛАА

Монгол Улсын Барилгын зураг төсөл, хайгуулын байгууллагад тасралтгүй 51 жил ажиллаж, Монголын инженер-хайгуулын байгууллагыг удирдан зохион байгуулж, хайгуул судалгааны ажлын материаллаг баазыг бэхжүүлэх, мэргэжлийн боловсон хүчнээр хангах, шинэ техник технологи, аргачлал нэвтрүүлэх чиглэлээр бүтээлч санаачилга гарган, тэргүүн туршлага бий болгосон Сандагийн Должинг Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022.01.27-ний өдрийн 7 дугаар зарлигаар “Гавьяат барилгачин” цол тэмдгээр шагналаа.

Сандагийн Должин нь Бүс нутаг, суурин газрыг төлөвлөхөд үндсэн суурь материал болох “Монгол улсын инженерийн цэвдэг хөрсний зураг”, “Монгол орны инженер-геологийн нөхцөлийн зураг”, “Улаанбаатар хотын болон 21 аймгийн инженер-геологийн нөхцөлийн зураг”-ийг тус тус зохиож, барилгын зураг төсөл болон инженер-хайгуулын шинжилгээнд бүрэн нэвтрүүлж ажилласан.

Мөн Монгол Улсын дэд бүтцийг сайжруулахтай холбоотойгоор “Мянганы зам”, “Төмөр замын шинэчлэл” төсөл, Налайхаас Замын-Үүд хүртэлх 612 км хатуу хучилттай авто замын зурвас, Мандалговийн 110 кВт-ын цахилгаан дамжуулах агаарын шугам, Булган-Мөрөнгийн 299 км цахилгаан дамжуулах агаарын шугам, Тавантолгойгоос Дорнод аймгийн Чойбалсан хот хүртэлх 1600 км төмөр замын далангийн судалгааны ажил гээд нийт 2000 гаруй обьектийн судалгаа шинжилгээний ажлыг гүйцэтгэсэн салбарын шилдэг инженер, зохион байгуулагч юм.


(6) Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

ugi[0:0:0:0:0:0:0:1]

...

2024-04-15 00:39:29 0 0 Хариулах

ugi[0:0:0:0:0:0:0:1]

...

2024-04-15 00:39:28 0 0 Хариулах

ugi[0:0:0:0:0:0:0:1]

...

2024-04-15 00:39:27 0 0 Хариулах

ugi[0:0:0:0:0:0:0:1]

...

2024-04-15 00:39:20 0 0 Хариулах

Amarbat[127.0.0.1]

баяр хүргэе

2023-10-31 17:02:02 0 0 Хариулах

Amarbat[127.0.0.1]

баяр хүргэе

2023-10-31 17:01:58 0 0 Хариулах
Шинэ мэдээ
Их уншсан