ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, ТЕНДЕР, ХУДАЛДАН АВАЛТ
Барилга, хот яамнаас зарлах тендер сонгон шалгаруулалтын үнэлгээний хороонд орж ажиллах албан хаагчдыг мэргэшүүлэх хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Төрийн худалдан авах ажиллагааны газарт хүсэлт хүргүүлж, нийт 17 албан хаагчийг худалдан авах ажиллагааны А3 сертификатын сургалтад хамруулж 14 албан хаагч А3 сертификат эзэмшигч болсон байна. Мөн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль, холбогдох заавар, журам, худалдан авах ажиллагааны цахим системийн ашиглалттай холбоотой мэдээлэл, мэргэжил арга зүйн зөвлөгөө, зааварчилгааг мэргэжлийн байгууллагад хандан тухай бүр хангаж ажилласан. Мөн яамны харьяа байгууллагуудын холбогдох албан хаагчдад тухай бүр зааварчилгаа өгч ажиллаж байна.