“Барилга байгууламжийн цахим тооцооллын программ хангамжийг баталгаажуулж, хэрэглэх журам”-ийг батлууллаа
Төсөл, арга хэмжээний танилцуулга:
Барилга, хот байгуулалтын сайдын 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 268 дугаар тушаал “Барилга байгууламжийн цахим тооцооллын программ хангамжийг баталгаажуулж, хэрэглэх журам”-аар баталсаныг Хууль зүй, дотоод хэргийн яамны Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 5656 дугаарт бүртгэгдсэн.
Товч мэдээлэл:
“Барилга байгууламжийн цахим тооцооллын программ хангамжийг баталгаажуулж, хэрэглэх журам”-ийн дагуу барилгын үйл ажиллагаанд зураг төсөл төлөвлөлт, тооцоолол, удирдлага зохион байгуулалтын ажилд хэрэглэх программ хангамж зохиогч/эзэмшигч аж ахуйн нэгж байгууллагууд уг журмын дагуу бүртгүүлнэ үү.
Холбогдох линк: https://legalinfo.mn/mn/detail?lawId=16389886027291