МАЙЕР БРИГГСИЙН ТӨРӨЛ ИЛТГЭГЧ
Товч агуулга:
Хувь хүний зан үйл, бусадтай хамтран ажиллах хэв маяг нь орчин цагийн бүхий л салбар, ажил хөдөлмөрт нэн чухал. Хүний мэдлэг, мэдээлэл олж авах, зан үйл, хандлагыг тодорхойлох Kolb system, 4Mat, Gregorc зэрэг олон модель байгаагийн дотроос сүүлийн үед өрнөдөд хамгийн алдаршиж, түгээмэл хэрэглэж байгаа нь (Meyir Briggs Type Indicator MBTI) Майер Бриггсийн Төрөл илтгэгч (МБТИ) юм.
Төрөл илтгэгч тестийн үндсэн санаа нь “хэдийгээр хувь хүн бүр өөр өөр ертөнц мөн боловч хүмүүсийн зан үйл нь бүлэглэж болохуйц ерөнхий хэв шинжтэй байдаг” хэмээх ойлголт бөгөөд 16 төрлийн хэв шинжид хувь хүмүүсийг хуваан тодорхойлно.
Уг 16 хэв шинжийг танилцуулах ба суралцагчид өөрийгөө аль хэв шинжид орохоо дүгнэх юм. Нэгэнт өөрийгөө дүгнэж чадвал өрөөлийг бас ойлгох түлхүүр тэр болно. Хамтран ажиллагчдаа, удирдлага болон удирдлага дороо ажиллаж буй хүмүүсээ таньж чадвал хамтын ажиллагааны суурь бэх болох юм. Тийм ч учраас АНУ-д ажилд орж буй хэн бүрээс энэхүү тестийг авч, төрлийг нь тодорхойлдог байна.
Хичээлийг АНУ-ын Конгрессын номын сангийн мэргэжилтэн, Доктор(Ph.D.) М.Саруул-Эрдэнэ хөтлөн явуулна.
Хөтөлбөр:
Үйл ажиллагаа |
Нэр |
Албан тушаал |
“Майер Бриггсийн төрөл илтгэгч” хувь хүнийг тодорхойлогч үзүүлэлтийн танилцуулга |
М.Саруул-Эрдэнэ |
Доктор(Ph.D), АНУ-ын Конгрессын номын сангийн мэргэжилтэн |
Асуулт, хариулт |
||
Дүгнэж үг хэлэх |
Б.Баатарзориг |
Төрийн албаны зөвлөлийн дарга |
Д.Зүмбэрэллхам |
Төрийн албаны зөвлөлийн гишүүн |