БАРИЛГЫН САЛБАРЫНХАН ЭНГЭРЭЭ МЯЛААЛАА
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Батдорж овогтой Гомбосүрэн, Рэнцэнхорлоо овогтой Түвшинтөгс нарыг барилгын салбарт оруулсан хувь нэмрийг нь өндрөөр үнэлж, Төрийн дээд “Алтангадас” одонгоор шагналаа. Мөн Лхагваа овогтой Сэлэнгэ, Нэргүйбаатар овогтой Батцэцэг нарыг “Хөдөлмөрийн хүндэт” медалиар шагнасныг Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар өнөөдөр гардуулж, баяр хүргэж амжилт хүслээ. Б.Гомбосүрэн нь бетон, арматурчин мэргэжилтэй бөгөөд салбартаа 20 гаруй жил тасралтгүй ажиллаж иржээ. Өдгөө “Мон Топ трейд” ХХК-д Барилгын даамалаар ажиллаж байна. Харин Р. Түвшинтөгс нь нягтлан бодогч мэргэжилтэй бөгөөд мөн тус компанийг үүсгэн байгуулж, өнөөдрийг хүртэл барилгын салбарт 20 гаруй жил ажиллаж байна. Түүнчлэн Л.Сэлэнгэ нь нягтлан бодогч мэргэжилтэй бөгөөд 1993 оноос хойш одоог хүртэл 20 гаруй жил тасралтгүй ажиллаж иржээ. Мөн Н.Батцэцэг эрхзүйч, инженер мэргэжилтэй бөгөөд салбартаа 2005 оноос хойш одоог хүртэл ажллаж байна.